Монгол хэл бичгийн дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол Их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23-нд улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж, шалгалтын дүн өчигдөр гарсан билээ.

Монгол хэл бичгийн шалгалтад  хүндэтгэх шалтгаанаар орж чадаагүй болон босго оноогоо давж чадаагүй шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болох Монгол хэл бичгийн хоёр дахь удаагийн шалгалтад оролцох боломжтой. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 1-15-ны хооронд үргэлжлэх бүртгэлд заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Тодруулбал, Монгол хэл бичгийн эхний шалгалтад босго оноонд хүрээгүй энэ жилийн 12 дугаар анги төгсөгчид нэвтрэх нэр авч бүртгүүлнэ. Мөн өмнөх жилийн төгсөлтөөс босго оноондоо хүрээгүй  шалгуулагчид  http://www.eec.mn хуудсаар нэвтэрч дахин бүртгүүлнэ.  Хэрвээ дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол Их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. Гэхдээ ЭЕШ өгөх эрх нь бол нээлттэй юм байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …