Цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амиа алджээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, хорих ангид ял эдэлж байсан ялтан амь насаа алдсан хэрэг 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Амиа алдсан 36 настай иргэн А нь гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач А нь онц хүнд гэмт хэргийн улмаас цагдан хоригдож байжээ. Урьдчилсан байдлаар талийгаачийн үхлийн шалтгааныг өвчний улмаас хэмээн дүгнэж байгаа ч задлан шинжилгээний дараа эцсийн шалтгааныг тогтооно гэдгийг албаныхан хэлэв.

Одоогоос сар гаруйн өмнө гавьяат шүүгч Л.Бямбаа тус  хорих ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …