Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ. Энэ жилийн шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгчээ.

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Энэ жилийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж буйгаар онцлог. Учир нь энэ сарын 23-нд зохион байгуулсан шалгалтад тэнцээгүй Их дээд сургуульд элсэгчид дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой. Хэрэв дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол  Их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй юм. Гэсэн ч элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх эрх нь нээлттэйг холбогдох албаны хүмүүс хэлж буй. Дашрамд дурдахад, Монгол хэл, бичгийн шалгалтын  босго 400 оноонд хүрээгүй болон хүндэтгэх шалтгаанаар эхний шалгалтаа өгч амжаагүй шалгуулагчдын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Дахин шалгалтын бүртгэл энэ сарын 15-н хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлж амжаагүй хоцорсон бол нэмж бүртгэх боломжгүй, дахин шалгалт өгөх эрхгүй юм байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …