Улс орнуудын гэрийн даалгавар – Active Citizens for Global Goals төсөл Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хамгийн өргөн хүрээнд түгээж эхэллээ. НҮБ-аас батлагдсан “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийн дагуу манай улс 2016 оны 2-р сард УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 хөтөлбөрийг баталсан. Үүний хүрээнд олон ажлууд хийгддэг ч Монгол Улсын ирээдүйг тодорхойлох залуу үе хариуцлагатай хэрэглээ, чанартай боловсролыг жигд хүртээх, …
Yearly Archives: 2019
April, 2019
-
1 April
Хотын дарга С.Амарсайхан нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сард багтаан дуусгахыг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн захирагчийн албаны өргөтгөсөн хурлыг хуралдуулж 2019 онд Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж холбогдох албаны хүмүүст хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө. – Нийслэл хотын ногоон байгууламжийг услах, гудамж талбайн тоосжилт буруулах ус цацруулагч тусгай тоноглол бүхий автомашин …
-
1 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын нэгэн. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 27. Сумъяа гараг. Яруу эгшигт одтой, есөн улаан мэнгэтэй шар луу өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Гал Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич …
-
1 April
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн …
March, 2019
-
30 March
85 настай Ц.Раднаа дэлхийн хошой аварга болов
Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 85 настай Ц.Раднаа эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд хүчээ сорьж Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртсэн юм. Тэгвэл өчигдөр /2019.03.29/ болсон 60 метрийн саадтай уралдаанд Итали, АНУ-ын тамирчдыг ардаа орхин дахин алтан медалын тоогоо нэгээр нэмлээ. Тэрбээр …
-
30 March
Б.Азжавхлан “Combate Americas” тэмцээнд түрүүллээ
Монгол Улсын холимог тулааны шилдэг тамирчдын нэг тулаанч Б.Азжавхлан өнөө өглөө /2019.03.30/ АНУ-ын Аризона мужид явагдсан “Combate Americas” холбооны тэмцээнд ялалт байгууллаа. Тэрбээр АНУ-ын тулаанч Алехандро Арредондог 1 минут 54 секундэд ялснаар “Combate Americas” холбоонд ялсан Монголын анхны тулаанч боллоо. Түүний өрсөлдөгч өөрөөс нь 10 насаар ах тамирчин бөгөөд биеийн өндрөөр ч 10 см-ээр өндөр байжээ.
-
30 March
“Би нар” УСК-ны дуу мэндэлжээ
Найруулагч Ж.Сэнгэдорж бүтээл “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны дуу мэндэлжээ. Дууны аяыг хөгжмийн зохиолч Г.Онон, үгийг Б.Батцэнгэл буюу реппер Quiza бичиж, дуучин Б.Баярцэцэг, Б.Батцэнгэл /Quiza/, “GUYS 666” хамтлагийн дуучин М.Мягмар, Г.Тэнүүн, загвар өмсөгч С.Сарнай, “Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун, Э. Мөнхтөр, Б.Оюу болон Монголын хүүхдийн ордны найрал дуучид амилуулжээ. Мөн “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт Чимээ” хамтлаг ч хөг …
-
30 March
Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар батламжлав
Баянзүрх дүүргийн ИТХ өнөөдөр ээлжит хуралдаанаа хуралдуулж төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжлах, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, дүүргийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн 2016 онд явуулсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид мөнгө тараасан маргаан гарснаар гурван шатны шүүх хэргийг хянаж, энэ сарын 23-нд дахин сонгууль явуулсан юм. Дахин сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Галцог, Г.Доржпалам нар олонхын санал авсан тул өнөөдөр Сонгуулийн …
-
29 March
Өргөө амаржих газарт кесар хагалгааны 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа
Жил бүр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Өргөө амаржих газарт өнөөдөр “Хаан” банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа. Энэхүү мэс заслын багаж нь эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай юм. Тус амаржих газарт жилд дунджаар 12.000 эх нярайлдаг бөгөөд …
-
29 March
Б.Нэргүй: Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хамар хашааны хүүхдүүд байсан
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбогдсон хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн бичлэгийн хэсгийг өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд үзүүлсэн билээ. Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдсон гэгддэг талийгаач Б.Отгонбаатарын ах Б.Нэргүйн хамтаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн Б.Нэргүй дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр энэ үеэр “Манай дүүг цахилгаанаас үүдсэн галд 2006 онд шатаж амиа алдсан гэж өнөөдрийг …
-
29 March
“Эх дэлхийн цаг” арга хэмжээ маргааш болно
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ …
-
29 March
Эмиратын “Dubai Cares” байгууллагаас дөрвөн цэцэрлэг барихад дэмжлэг үзүүлэхээр боллоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын “Dubai Cares” байгууллагын гүйцэтгэх захирал Тарик Аль-Гургтай уулзлаа. Ноён Тарик Аль-Гург уулзалтын эхэнд Монгол Улсын БСШУСЯ-тай боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Та бидний энэ уулзалт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон АНЭУ-ын Гадаад хэрэг олон улсын хамтын ажиллагааны сайд Рийм бинт Ибрахим нарын уулзалтаар …
-
29 March
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үгийг гуйвуулж байна гэв
Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж лхагва гаригт /2019.03.27/ цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр С.Зоригийн амь насыг хэн хөнөөснийг гарцаагүй нотлох цорын ганц хүн бол С.Зориг өөрөө юм гэж хэлсэн билээ. Түүнийг хэлсэн үгийг мушгин гуйвуулж байгаа тухай жиргэжээ. Тэрбээр “Залруулга хийе. Шулмын хөндийнхөн миний үгийн өөн дээр бүжиг хийгээд сүйд. Миний хэлэх …
-
29 March
БНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж, Монголын Төв намын хүсэлтийг буцаав
Улсын Дээд шүүх өнөөдөр хоёр намын хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Бүгд Найрамдах Намаас ирүүлсэн дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Бага хурлаас намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаар Б.Жаргалсайханыг сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн болон даргын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл