JCI Централ байгууллагаас Active Citizens for Global Goals төслийг хэрэгжүүлж эхэллээ

Улс орнуудын гэрийн даалгавар – Active Citizens for Global Goals төсөл Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хамгийн өргөн хүрээнд түгээж эхэллээ.

НҮБ-аас батлагдсан “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийн дагуу манай улс 2016 оны 2-р сард УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 хөтөлбөрийг баталсан. Үүний хүрээнд олон ажлууд хийгддэг ч Монгол Улсын ирээдүйг тодорхойлох залуу үе хариуцлагатай хэрэглээ, чанартай боловсролыг жигд хүртээх, амьдран суугаа хотын хөгжилд өөрсдийн оролцооны ач холбогдлыг төдийлөн ухамсарлаагүй хэвээр байна.

Иймд JCI Централ байгууллагаас “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-т залуу үеийн анхаарлыг татах, тулгамдсан асуудлыг тодорхойлж, тэдгээрийн шийдэлд залуучуудын оролцоог бий болгохоор Active Citizens for Global Goals төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Одоогоор бид сургалт, лекцийн аргаар 600 гаруй оюутнуудад сошиал хүрээнд 300 мянган залуучуудад “Тогтвортой хөгжил”-ын талаар мэдээлэл өгч, олон нийтийн анхаарлыг татаад байна.

Төсөл 4 үе шатаас бүрдэх бөгөөд одоогийн байдлаар эхний шатанд 47 баг ТХЗ-ыг олон нийтэд түгээх, анхаарлыг татахуйц видео бичлэгүүдээ илгээж уралдаан үргэлжилсээр байна. Төслийн нээлт 3-р сарын 9-нд явагдаж уг арга хэмжээгээр төсөлд хамрагдахаар бүртгүүлсэн залуучуудад Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр, анхаарах асуудлуудын талаар өргөн хүрээнд мэдээлэл өгч, хувь хүний хөгжлийн сургалтыг явуулсан билээ.

Төсөл нь үндсэндээ тогтвортой хөгжлийн мэдлэгийг өгөх сургалтууд, шинэ санал санаачилгыг илэрхийлэх ТӨСЛИЙН УРАЛДААН, асуудлын шийдлийг тодорхойлох МЭТГЭЛЦЭЭН, ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН, эдгээр ажлуудыг олон нийтэд хүртээмжтэй болгох ВИДЕО БИЧЛЭГИЙН УРАЛДААН зэргээс бүрдэж байна.

Эдгээр ажлуудын үр дүн нь “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтийг залуучууд өөрсдөө хянаж, тогтвортой хариуцлагатай хөгжилд юу дутагдаж, түүнийг шийдвэрлэхийн тулд ямар гарц байгааг тодорхойлох байдлаар илрэх юм.

Өнгөрөгч 3 сарын 16-ны өдөр төслийн хоёр дахь шат WE ARE ACTIVE CITIZENS Мэтгэлцээний тэмцээн амжилттай зохион байгуулагдаж нийт 54 багийн 162 оюутан оролцсоноос тэмцээний тэргүүн байранд МУИС-ын НУС-ийн харьяа Мэтгэлцээний “Best” клубын “Харпи” баг шалгарч Өргөмжлөл 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал дэд байранд “Demate” баг Өргөмжлөл 600,000 төгрөгийн мөнгөн шагнал, гутгаар байранд Snitch клубын“Snitch” баг шалгарч Өргөмжлөл 400,000 төгрөгийн мөнгөн шагналын эзэд боллоо.

Төслийн 3 дахь шат ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН 3-р сарын 30-ны Бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол төслийн уралдаан 4 сарын 1 – ээс 9 сарын 1 ийг хүртэл үргэлжилнэ.

Active Citizens for Global Goals төслийг СИТИ Их Сургууль хамтран зохион байгуулж буй бөгөөд, МҮИС-ийн захиргаа болон МУИС, Шихихутуг ХЗИС, ОТИС ХСИС-ийн мэтгэлцээний клубүүд дэмжин оролцож байгаа билээ.

Тогтвортой хөгжлийн дэмждэг бол та ч бас төслийн нэг дэмжигч байх боломжтой бөгөөд мэдээллийг та доорх линкээр нэвтрэнэ цаг тухайд нь авах боломжтой: https://www.facebook.com/activecitizens2019/?modal=admin_todo_tour

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …