БНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж, Монголын Төв намын хүсэлтийг буцаав

Улсын Дээд шүүх өнөөдөр хоёр намын хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.

Бүгд Найрамдах Намаас ирүүлсэн дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Бага хурлаас намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаар Б.Жаргалсайханыг сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн болон даргын өөрчлөлтийг бүртгэлээ.

Харин Монголын Төв Намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг хэлэлцээд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

Хүсэлт гаргагч нь хуульд заасан шаардлагыг хангасны дараа хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

Санал болгох мэдээ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ

“Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд …