Энэ сарын 25-ны өдрийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гаргажээ.

Тодруулбал, энэ Пүрэв гараг буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын  ажил эхлэх цагийг 10:00 цаг, дуусах цагийг 19:00 цаг байхаар тогтоожээ.

Энэ өдөр өглөөний 08.00 цагаас зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар иргэдийн дадлага сургууль эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран иргэд  заасан цагт орон байрнаасаа гарч аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд хамрагдах юм.

Газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг иргэдэд хүргүүлэх тул иргэн та тэрхүү хуудсыг  нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэнэ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …