Yearly Archives: 2019

December, 2019

  • 20 December

    НОБГ-т “Хээрийн удирдлагын штаб”-ын зориулалтаар ашиглагдах автомашиныг хүлээлгэн өглөө

    Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын  Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг  хүлээн авч, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын …

  • 20 December

    ОБЕГ шилдэг алба хаагчдаа тодруулж, шагнаж урамшуулав

    Онцгой байдлын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, шилдэг алба хаагчдаа шалгаруулж, шагнал гардууллаа. 2019 оны “Тэргүүний газар”-аар хурандаа Ж.Чүлтэмсүрэн даргатай Нийслэлийн Онцгой байдын газар, …

  • 20 December

    БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа

    Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, БНСУ-ын Бусан хотын захиргааны хотын дипломат бодлогын хэлтсийн дарга Ким Хе Кюн, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн гүйцэтгэх захирлын туслах  И Гуан Сог нар байлцав. БНСУ-ын Бусон хотын захиргааны хотын дипломат …

  • 20 December

    2019 оны “Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагууд тодорлоо

    Нийслэлийн Засаг  даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон дүүргүүдийн ЗДТГ-аас  сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрүүл ажлын байр” удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоход идэвхи санаачлагатай  ажиллаж, бусдыгаа манлайлсан байгууллагуудыг өнөөдөр шалгарууллаа. “ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагаар 1-р байр: нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар 2-р …

  • 20 December

    “Алунгоо” цомын эзэд маргааш тодорно

    Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр салбар салбарын оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулж, “Алунгоо” цом олгодог билээ.  Энэ жилийн тухайд “Архигүй баярын ширээ” уриатайгаар энэ сарын 21-нд УДЭТ-ын тайзнаа зохион байгуулах гэж байна.  Баяр ёслолыг заавал АРХИТАЙ ширээний ард сууж, наргиж тэмдэглэх бус шинэлэг байдлаар тэмдэглэж, баярлаж сурцгаая хэмээн нийгэмд уриалж байгаа юм. “Алунгоо-2019” ёслолын арга хэмжээний төгсгөлд МЭХ-ны анхны даргаар ажиллаж байсан их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, намтраас сэдэвлэсэн …

  • 20 December

    П.Болормаа: Гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй 2100 эмзэг цэгт “Хүүхэд хамгаалагч” ажилтнууд ажиллаж байна

    ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаатай “Хүүхэд хамгаалагч” төслийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. “Хүүхэд хамгаалагч” төсөл хэзээнээс эхлээд туршилтаар явж байгаа вэ? Цагдаагийн ерөнхий газраас санаачилсан “Хүүхэд хамгаалагч” төслийг МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас дэмжиж, ХНХ-ын сайдын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/116 дугаар тушаалаар “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг 2019 …

  • 20 December

    Сурагчдад “Цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх” сургалт зохион байгууллаа

    Хүүхэд, залуучуудад “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилготой сургалтыг энэ сарын 16-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15, 18, …

  • 20 December

    Монгол Улс-БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хаалтын ёслол болов

    Монгол Улс-БНХАУын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтэн жил тэмдэглэн, өчигдөр  хаалтаа хийв. Хаалтын ёслолд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон Хятад улсад ажиллаж байсан ахмад дипломатуудын гэр бүлийн төлөөлөл оролцлоо. Хаалтын ёслолын үеэр ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлэхдээ, энэ оны 4 дүгээр сард Монгол Улсын …

  • 20 December

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна. 2019 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр  голын хөндийгөөр 22-27 хэм,  Хангай, Хөвсгөл, …

  • 20 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арванхоёрдугаар сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын  24. Сугар гараг. Тугчин одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал: Хий Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа …

  • 19 December

    Шадар сайд Ө.Энхтүвшин Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон болон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа гэдэгт талууд санал нэгдэв. Баруун болон төвийн …

  • 19 December

    Гэр хорооллын айл өрхийн үнсийг ялган ангилж, дахин боловсруулна

    Өнөөдөр НЗД-ын зөвлөлийн хурлаар “Гэр хорооллын үнснийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг танилцуулж хэрэгжүүлэхээр дэмжлээ. “Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолоор Нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн бөгөөд сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсийг дахин боловсруулах, түүнийг энгийн хог хаягдлаас ангилж, тээвэрлэх үйл ажиллгааны зохион байгуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх төслийг нийслэлийн …

  • 19 December

    Шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгов

    Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх Ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгохоор шийдвэрлэж, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  уг шагналыг “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж буй Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаад Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд биечлэн гардуулж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэж, …

  • 19 December

    Б.Отгонсүх: Хүний эд хөрөнгийг буруу тээвэрлэн гэмтээх эрх, үүрэг байхгүй

    Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хууль бус авто машин ачих, ачилтын үед гэмтээх зэрэг зөрчлийн асуудлаар автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийлээ. Уг уулзалтад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра, Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар болон ачигч компаниудын төлөөлөл оролцов. Нийслэлийн зам …

  • 19 December

    Төрийн байгууллагууд Улсын үзлэгээр 90,4 хувьтай дүгнэгджээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэргийн хөтлөлт”-ийн Улсын үзлэгийн дүнгийн талаар хэлэлцэв. Улсын үзлэгийг 2019 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 1307 байгууллага хамрагдсан байна. Улсын үзлэгийн зохион байгуулалтад 12 салбар комиссын 47 ажлын хэсгийн 218 төрийн албан хаагч оролцжээ. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын …