Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг хүлээн авч, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад олгосон билээ.
Тэгвэл өнөөдөр тус төслийн хүрээнд нийлүүлэгдсэн “Хээрийн удирдлагын штаб”-ын зориулалтаар ашиглагдах автомашиныг НОБГ-т хүлээлгэн өглөө.
Ингэснээр гамшиг ослын голомтод шууд удирдлагаар хангах, мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах боломж бүрдэж байгаа юм.