Yearly Archives: 2019

December, 2019

  • 19 December

    Шинэ клип: “Нөлөө” хамтлагийн шинэ уран бүтээл “Үнэн бай”

    Удаан хугацааны турш уран бүтээлийн завсарлага аваад байсан Нөлөө хамтлаг шинэхэн уран бүтээлээрээ үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж байна. Зургаан жилийн турш нам гүм байсан тэд энэ удаа Б.Нүүдэл, Муба нарын бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирж байгаа юм. Тус хамтлагийнхан энэ удаад “Үнэн бай” дуугаа дүрсжүүлжээ. Дууны үгийг Б.Нүүдэл, аяыг Төөгөө, хөгжмийн найруулгыг Туана хийсэн бөгөөд клипийг Orgil /BLACKEYES/, продюссерийг хамтлагийн гишүүн Муба хийжээ. Харсан хязгаар, сонгосон замдаа …

  • 19 December

    Б.Отгонсүх: Нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийх ажлууд он гараад хэрэгжиж эхэлнэ

    Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өчигдөр автобус компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НТҮГ-ын дарга Ч.Сайханбаяр, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр болон холбогдох албаныхан оролцлоо. Уулзалтаар энэ онд хийсэн ажлаа дүнэж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, мэдээлэл өгч, санал бодлоо солилцсон юм. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн …

  • 19 December

    Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг шинэчилнэ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Улаанбаатар хотод 2019 оны эхний байдлаар нийт 387,4 мянган өрх байгаагаас 44,8 хувь буюу 173526 өрх нь нийтийн орон сууцанд амьдарч байна. Нийтийн орон сууцны барилгын …

  • 19 December

    “37-р точка” киноны II бүлгийн трейлер цацагдлаа

    “Фантастик” продакшны 10 жилийн ой, “Скайтел группийн 20 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “37-р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны киноны нэгдүгээр бүлэг  энэ оны есдүгээр сарын 21-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болсон. Долоо хоног бүр шинэ ангиараа үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж чадсан уг киноны хоёрдугаар бүлэг хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байсан юм. Харин хоёрдугаар бүлгийн трейлер цацагдаж, уг асуултын хариултыг өглөө. https://youtu.be/8aHTBYdVENw “Фантастик” продакшны 10 …

  • 19 December

    Угаарын хийн хордлогын дуудлагагүй хоножээ

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын 07 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар хамтран хөдөлгөөнт эргүүлийг төвийн зургаан …

  • 19 December

    Л.Оюунтунгалаг: “WEB AWARDS” цахим салбарын тэргүүн наадам дөрөв дэх удаагаа зохион байгуулагдана

    Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай ярилцлаа. -Цахим салбарын тэргүүн наадам “Web Awards 2019” шилдгүүдээ шалгаруулах цаг хаяанд иржээ. Энэхүү наадмын талаар мэдээлэл өгөөч? -Монголын сайтын холбооноос хоёр жилд нэг удаа“Web Awards” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэ наадам нь дөрөв дэх удаагаа болох гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог, түүнчлэн цахим …

  • 19 December

    Тѳв талбайд байршуулсан хаалттай холбоотой албан ёсны мэдээллийг хүргэж байна

    Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд дээрх чулуун хаалт нэг бүрийн үнийг 3 сая төгрөгийн өртөгтэй гэсэн буруу ташаа мэдээлэл гарч байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан ёсны тайлбар мэдээллийг хүргэж байна. Чулуун хаалтын тухайд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, …

  • 19 December

    Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна

    Онцгой байдлын байгууллагаас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах ресторан, караоке, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн …

  • 19 December

    Г.Занданшатар: Төрийн дипломат албаны ажилтнууд бүгдээрээ “ялагч” байх шаардлагатай

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзаж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гаргасан онцлог шийдвэр, хууль тогтоомж, зорилго чиглэлийн талаар танилцуулж, үүрэг даалгавар өглөө. Дараа нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар мэдээлэл хийж, саналаа солилцсон юм. Улсын …

  • 19 December

    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

    Сурагчдын улирлын амралт эхлэхтэй холбогдуулан хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргаас суралцаж, хүүхдүүддээ зааж өдөр тутмын дадал болгон хэвшүүлэх нь зүйтэй. Урьдчилан сэргийлэхэд: Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, тодорхой цагт цэвэр агаар оруулах, салхилуулахУлиралд тохируулан хувцаслах,Идэвхтэй унтаж амраах,Гарын ариун цэврийг сайтар сахих,Үзвэр үйлчилгээ, …

  • 19 December

    “Мөнхтэнгэрийн ноёд” компани 10 жилийн ойн хүрээнд ШӨХТГ-т тусгай хэрэгсэл бэлэглэлээ

    Гадаад дотоод худалдаа, харуул хамгаалалт, камер дохиолол суурилуулалт, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнхтэнгэрийн ноёд” ХХК-ийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойн арга хэмжээний хүрээнд тус компани олон нийт, нийгэм рүү хандсан олон ажлыг шат дараалан хийж байгаа бөгөөд энэ удаад тус компаний ерөнхий захирал Д.Мөнхтөр нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамт олонд нэг бүр нь 300,000 төгрөгийн үнэтэй тусгай хэрэгсэл, …

  • 19 December

    “Чингисийн чулууны бичиг”-ийн дурсгалын хуулбарыг шинээр барих Чингис хааны музейд хадгална

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санктпетербург дэх дэлхийд алдартай Эрмитаж музейд зочилсон билээ. Энэ үеэр Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровский Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд XIII зууны үед хамаарах Чингисийн чулууны бичиг дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн юм. Уг дурсгалыг шинээр барихаар төлөвлөж …

  • 19 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арванхоёрдугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын  23. Бархасвадь гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр. Барилдлага: Хотол чуулганШүтэн барилдлага: Төрөн түгэхүйСуудал: Мод Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг …

  • 19 December

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна. 2019 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигмдол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Эг, Үүр голын …

  • 18 December

    Ц.Сүхбат “Final-2019” тэмцээнд түрүүллээ

    Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг оны шилдэг даамчныг тодруулах “Final 2019” тэмцээн 12-р сарын 9-13-ны өдрүүдэд УБТЗ-ын Зүтгүүрийн депо дээр боллоо. Дээд лигийн цувралуудаас бүтэн жилийн туршид хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тоглогч уламжлал ёсоор өрсөлдсөн бөгөөд энэ жилийн хувьд 4 оролцогч нь 13-19 насны охид байсан юм.Тойргийн журмаар өрсөлдөн дүнгээ гаргахад “Хасу-Мегастарс” клубийн тамирчин …