“Мөнхтэнгэрийн ноёд” компани 10 жилийн ойн хүрээнд ШӨХТГ-т тусгай хэрэгсэл бэлэглэлээ

Гадаад дотоод худалдаа, харуул хамгаалалт, камер дохиолол суурилуулалт, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнхтэнгэрийн ноёд” ХХК-ийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойн арга хэмжээний хүрээнд тус компани олон нийт, нийгэм рүү хандсан олон ажлыг шат дараалан хийж байгаа бөгөөд энэ удаад тус компаний ерөнхий захирал Д.Мөнхтөр нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамт олонд нэг бүр нь 300,000 төгрөгийн үнэтэй тусгай хэрэгсэл, гэрийн хамт 10 ширхэгийг бэлэглэлээ. Учир нь Д.Мөнхтөр захирал нэгэн үе Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан бөгөөд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх явцад улсын байцаагчид гэнэтийн халдлагад өртөх, гүтгүүлэх, доромжлуулах гэх мэтээр эрхэнд халдах явдал гардагыг олж харж ийнхүү өөрийн компанийн зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүний дээжээс ийнхүү гардууллаа.

Тус компанийн 10 жилийн ойн арга хэмжээнүүд үүгээр зогсохгүй бөгөөд 2020 оныг дуустал ийнхүү олон төрлийн ажлыг санаачлан хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.   

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …