Monthly Archives: February 2020

February, 2020

  • 14 February

    Хүүхдийн баярын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлалаа

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа. …

  • 14 February

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлөл болох  барилгын цэрэг, цахилгаан инженерлэл, спортын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Түмэн, Д.Сэдбазар, З.Ойдов нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн баатруудын зүгээс Улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд өндөр амжилт гарган ажиллаж, төр түмэндээ үлгэр дуурайлал болсон баатруудын ажил амьдралын баялаг туршлагыг залуу хойч …

  • 14 February

    “People in Need” олон улсын байгууллага зарим цэцэрлэгийн хүүхдүүдэд тусламж үзүүлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Пиипл ин Ниид” (People in Need) Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч Тим Женкинсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар корона вирустэй холбоотой хорио цээрийн хүрээнд гэр бүлийн амьдралын нөхцөл тааруу өрхийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдийг яаралтай тогтоож, шуурхай дэмжлэг үзүүлэх салбар дундын хамтарсан багийг ажиллуулах асуудлаар санал солилцов. Мөн 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байсан …

  • 14 February

    “Малын эмчилгээ ба худалдаа” тусгай үйлчилгээ Берлин хотын амьтны анатомийн театр музейд гарав

    ХБНГУ-ын Берлин хотын Хумболдтын Их сургуулиас зохион байгуулж буй шинжлэх ухаан, хөдөө аж ахуй ба эдийн засгийн хамтын ажиллагааг харуулсан “Малын эмчилгээ ба худалдаа: Экологи ба эдийн засгийн хооронд хортон шимэгчийг судлахуй” үзэсгэлэн энэ оны 2 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн 1960 оны сүүлчээс 1980 оны сүүлч хүртэл БНАГУ, БНМАУ хоорондын шинжлэх ухааны мэдлэг солилцоо, эдийн засаг …

  • 14 February

    Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд шууд нислэгтэй болно

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсад 2020 оны 02 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд тус улсын Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Султан Бин Саид Аль-Мансуритай уулзлаа.    Уулзалтын үеэр ноён Султан Бин Саид Аль-Мансури 2016 онд АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг …

  • 14 February

    Д.Чойжамц: Энэ жил өтгөст ээлтэй, нялхаст ширүүн гэж зурагдсан

    Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.14/ мэдээлэл хийлээ. Хамба Д.Чойжамц “XVII жарны төмөр хулгана жил гарч байна. Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэж монголчууд билэгшээдэг. Гэхдээ Бурханы шашны гүн философийн үүднээс үзэхэд цаг хугацааны л үргэлжлэл юм. Тиймээс бид урьд нь ажил, амьдралынхаа төлөө, боловсрол мэдлэгтээ ямар амжилт гаргаж явсан бэ, түүний үргэлжлэл байгаа юм. Тиймээс …

  • 14 February

    Д.Нямхүү:Хунань мужид сурдаг зургаан оюутныг тусгаарласан

    ЭМЯ-наас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дорнод, Баян-Өлгий аймгуудад тус бүр нэг, ХӨСҮТ-д хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ аваад байсан. Дээрх тохиолдлууд коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон. Өчигдөр /2020.02.13/ Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутныг нэмж тусгаарлалаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг иргэнийг тусгаарлаад байна. БНХАУ-ын …

  • 14 February

    Баян-Өлгий аймгийн иргэн коронавирусийн халдваргүй нь тогтоогдлоо

    Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг иргэнийг энэ сарын 12-ны өдөр тусгаарласан. Тухайн иргэний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдваргүй болох нь шинжилгээгээр тогтоогджээ. Тухайн иргэн нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш БНХАУ-ын Эрээн, Бээжин хот болон Замын-Үүд, Улаанбаатар, Булган, Ховд, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчсон байна. Баян-Өлгий аймагт очсон дариудаа “Халуурч, ханиалгах, толгой өвдөх, гүйлгэх”  зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандсан юм. …

  • 14 February

    БНХАУ-д 50 мянган ам.долларын тусламж гардууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.02.13/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Яан Чиндун, Элчин сайдын яамны атташе Ши Жэ болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсад суух Элчин …

  • 14 February

    Хуурамч мэдээлэлтэй таарвал дараах “hashtag” ашиглаарай

    Олон нийтийн цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, хуурмаг үнийн өсөлтийг бий болгох зэрэг сөрөг нөхцөл байдлыг үүсгэж байна. Иргэн, хуулийн этгээдийн энэ үйлдэлд хуулиар олгосон чиг үүргийн дагуу Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан шийдвэрээр хяналт …

  • 14 February

    Х.БАДЕЛХАН: МАНАЙ УЛСАД 42 ЖИЛИЙН ДАРАА АЭРО СИТИ, МАЙДАР ХОТУУДЫГ БАЙГУУЛАХ ТҮҮХЭН ШИЙДВЭРИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА

    Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай Аэро сити, Майдар хотын төслийн талаар ярилцлаа.   –  Саяхан УИХ-ын даргад Майдар хотыг бүтээн байгуулах тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ талаар Та тодорхой мэдээлэл өгнө үү. – Бид 1990 оноос хойш маш олон шилжилтийн үеийг нэгэн зэрэг, нэг цаг хугацаанд даван туулахаар дор бүрдээ л …

  • 14 February

    “Алсын хараа-2050”-ийг улс төрийн намуудын дарга нарт гардуулан өглөө

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Шинэ нам, БНН зэрэг улс төрийн 10 гаруй намын дарга, удирдлагуудад гардуулан өглөө. “Алсын хараа-2050”-ын гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улстөрийн намуудын дарга нарт дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хамгийн гол нь өнгөрсөн 30 жилийн алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо …

  • 14 February

    Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 21. Сугар гараг. Салхины эх одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: АвахуйСуудал: Хий Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг …

  • 14 February

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, говь талын нутгаар салхитай байна. 2020 оны 02 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 хэм, Хангай, …

  • 13 February

    Маргаашаас БНХАУ чиглэлийн бүх нислэг, галт тэргийг зогсооно

    Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж маргаашнаас эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ нь БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна гэсэн үг юм. Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ. БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” компани мөнгийг нь ямар …