Monthly Archives: February 2020

February, 2020

  • 13 February

    БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Бүгд Найрамдах Хятад Ард улс (БНХАУ)-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд ноён Чай Вэньруйг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад олон жил дипломат алба хашсан, Монгол Улсыг сайн мэддэг Элчин сайд томилогдон …

  • 13 February

    Б.Отгонсүх: Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй автобус компаниудад хариуцлага тооцно

    Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгөөд байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Тэгвэл …

  • 13 February

    Шилийн Богд чиглэлийн бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ХОРИГЛОЛОО

    Сар шинийн баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өнөөдөр /2020.02.13/ захирамж гаргаж, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо. Шинэ төрлийн Covid 2019 шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор “Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй” хэмээн захирамжид …

  • 13 February

    АН МАХН-тай эвсэл болж сонгуульд оролцоно гэнэ

    Өчигдөр буюу 12-ны өдөр Шангри-Ла төвд байрлах тансаг зэрэглэлийн рестораны VIP өрөөнд АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Дэлгэрмаа, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-ын гишүүн “Монсоник” -ын Т.Баярхүү зэрэг хүмүүс нууцаар уулзаж, гадаадад байгаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой видео хурал хийсэн гэнэ. АН, МАХН-ын удирдлагууд нууцаар уулзаж чухам юу ярив гэдэг нь олны анхаарал …

  • 13 February

    З.Энхболд:Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. Тэрбээр өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. З.Энхболд“Би өргөдлөө өгөөд ажлаа өгч байна. Гурван сарын дараа сонгуулийн компанит ажил эхэлнэ. Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө. Ерөнхийлөгч хүлээж авна гэж амласан учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө байх. Янз бүрийн цуурхал гарсан учраас …

  • 13 February

    Өндөржүүлсэн бэлэн байдал бол тусгай горимд шилжиж ажиллахыг хэлж байгаа учраас ард иргэд айж сандрах хэрэггүй

    Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд нийт найман өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. …

  • 13 February

    Коронавирусийн халдварын тохиолдолд Цэргийн төв эмнэлэгт 570 ор дэлгэн ажиллах боломжтой байна

    Шинэ коронавирусийн халдварын үед онцгой нөхцлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна. Тус эмнэлэг 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэж, …

  • 13 February

    Уран илтгэгч С.Эрдэнэболд 100 сая төгрөгөө төлжээ

    Ардчилсан намынхан сонгуульд нэр дэвшихийг горилогчдоосоо дэнчин болох 100 сая төгрөгөө хэдийнэ аваад эхэлчихсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд одоогийн байдлаар 100 гаруй хүн хүсэлтээ илэрхийлж, дэнчингийн мөнгөө өгсөн гэдгийг ч хэлсэн. Тэдгээр горилогчдын нэг нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд. Тэрээр Сүхбаатар дүүргээс өрсөлдөхөөр зэхэж байна. Илтгэл мэтгэлцээний тэмцээнээр дагнан, уран донгодож сурсан түүнийг Ц.Элбэгдорж …

  • 13 February

    Ардчилсан Нам коммунист нам болсон уу

    Ардчилсан намын удирдлагууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-22 хооронд Хятад өргөн бүрэлдэхүүнээр айлчилж, Хятадын Коммунист намын төлөөллүүдтэй уулзсан. Гэвч тухайн үед АН энэ тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт мэдээлээгүй өнгөрсөн байдаг. Хятадын CCTV-р тухайн айлчлалын талаарх мэдээ гарсан бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээгээр тарахтай зэрэгцээд АН-н удирдлагууд яаран сандран мэдэгдэл хийв.  Тэд мэдэгдэлдээ “Улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ …

  • 13 February

    С.Амарсайхан: Томоохон зах худалдааны төвүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж онцгой анхаарах хэрэгтэй

    Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр НЗДТГ-ын А танхимд хуралдлаа. Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын талаар мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа өглөө. Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эмнэлгийн ачаалал хэвийн, өнөөдрийн байдлаар 582 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Харин коронавирусын …

  • 13 February

    ДЭМБ-аас ЭМЯ-нд таван төрлийн хувийн хамгаалах хэрэгсэл өглөө

    Монгол Улсын хувьд шинэ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах,  халдвар гарсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, амны хаалт N95, нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн халат зэрэг таван …

  • 13 February

    Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

    Дорноговь аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ . Хуралдаанд аймгийн Онцгой комиссын 28 гишүүн оролцсон бөгөөд хуралдааны эхэнд аймгийн ОБГ, ЭМГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх цаг үеийн нөхцөл байдлыг мэдээлсэн байна. Хуралдаанаар Дорноговь аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд дараах шийдвэрүүдийг гаргажээ: Ариутгал халдваргүйжүүтгэлийн бодисыг нэмэгдүүлэх Сар шинийн …

  • 13 February

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэмийн хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа ихсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2020 оны хоёрдугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи …

  • 13 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 20. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Барилдлага: Хотол чуулганШүтэн барилдлага: СансарСуудал: Мод Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа …

  • 12 February

    Ө.Энхтүвшин: Маргаашаас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

    Засгийн газрын ээлжит  хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай зарлиг, коронавирусээс хамгаалах, хорио цээрийн дэглэмийн асуудлыг хэлэлцжээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигт коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сунгах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх, …