Monthly Archives: February 2020

February, 2020

  • 11 February

    Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна

    Нийслэлийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх, өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийхэнтэй уулзлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, автобуснуудад өдөрт хоёр удаа тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийх , автобусан …

  • 11 February

    “БҮТЭН АМЬДРАЛ” олон ангит кино хэрхэн бүтсэн бэ?

    Монголын хамгийн анхны олон ангит кино 1992 онд “Эзэнгүй айл” нэрээр гарч байв. Үүний дараа Венесуэлийн “Халтар царайт” кино үзэгчдийг байлдан дагуулж, улмаар Монголын кино урлагийн зах зээлд Турк, Солонгос, Япон зэрэг орны бүтээл нэвтэрсэн юм. Үүнтэй зэрэгцэн дотоодын уран бүтээлчид ч өөрсдийн кино, контентоо хийсээр багагүй хугацааг үджээ. Тодруулбал, Боловсрол телевизийн уран бүтээлчид “Гурван найз”, “Хөгжилтэй гэр бүл”, “Мөрдөгч”, …

  • 11 February

    Сайжруулсан түлшнээс гарах үнсийг ангилж ялган, боловсруулах төслийн явцтай танилцлаа

    Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсийг ангилж ялган, боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийг нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 4 хороодод туршилтаар хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд өнөөдөр  Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Нийслэлийн засаг даргын орлогч  Д.Мөнхжаргал Сонгинохайрхан дүүргийн 2,3 хороонд ажиллаж, ажлын хэсгийнхэн, хороодын дарга, хэсгийн ахлагч, орон тооны бус байцаагч, жолооч, ачигч нартай уулзалт хийн, ажлыг эрчимжүүлэх, …

  • 11 February

    Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчооноос сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

    Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжийн дагуу нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт, тандалтын ажлыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас НОБГ, НМХГ, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна. 2020 оны хоёрдугаар сарын 09-ний 08:00 цагаас 10-ны 08:00 цагийн байдлаар, нийслэлийн шалган нэвтрүүлэх найман цэгээр 11.498 тээврийн хэрэгсэл, 48.108 зорчигч нэвтэрсэн …

  • 11 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 17. Ангараг гараг. Бага морь одтой, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Барилдлага: АрвидахШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал: Ус Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа …

  • 11 February

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас , цаашдаа ихэнх нутгаар цас орж , цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, …

  • 10 February

    Өмнөд Солонгосын “Parasite” кино “Оскар”-ын шилдэг киногоор тодорлоо

    Америкийн кино академиас жил бүр шилдэг кино, уран бүтээлчдэд олгодог 92 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Америк Нэгдсэн Улсын Лос-Анжелес  хотын “Долби” театрт болж өндөрлөлөө. Энэ жилийн Шилдэг киногоор Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хогийн “Parasite-буюу Шимэгч” кино тодорлоо. Энэ жилийн шилдэг найруулагч номинацад Квентин Тарантиногийн “Холливудад нэгэн удаа” Тодд Филлипсийн “ Jокer,”  Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун …

  • 10 February

    Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх саналыг Ерөнхийлөгчид уламжилна

    Улсын онцгой комисс хуралдан Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов. Онцгой комисс өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нэн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Төсвийн ерөнхийлөн захирагч …

  • 10 February

    С.Даваасүрэн:Угаар мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж болохгүй

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 32 өрхөөс дуудлага ирж, …

  • 10 February

    ЭМЯ:Гашуун сухайтаас 120 километрийн цаана коронавирусын хоёр тохиолдол оношлогдож, лабораториор баталгаажсан

    ЭМЯ-наас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Өмнөговь аймгийн Гашуун сухайттай  хиллэдэг “Халиут” гэдэг газар буюу Гашуун сухайтаас 120 километрийн цаана шинэ коронавирусын хоёр тохиолдол оношлогдож, лабораториор баталгаажсан. Тус газарт бид эмнэлгийн бэлэн байдал ханган бид амралтын өдрүүдээр ажиллалаа. Мөн Сингапур, Герман зэрэг орнуудад шинж тэмдэг …

  • 10 February

    Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгэнэ

    Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, /Цэргийн бүртгэл явуулах журам/ Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 07-ний өдрүүдийг дуустал явагдаж дууслаа. Энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийлээ. Цэргийн бүртгэлд Төрийн албан …

  • 10 February

    Ү.Ганболд: Дүүргүүдийн Засаг дарга нар хорооныхоо иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэх болно

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг өнөөдөр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар танилцууллаа. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хорооддод ажиллах хуваарийг шинэчлэн баталлаа. Дүүргүүдийн Засаг дарга нар өнөөдрөөс эхэлж, …

  • 10 February

    Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодод эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг эхлүүллээ

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны “Шуурхай штаб байгуулах тухай” 02 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НЗДТГ дээр 24 цагийн үйл ажиллагаатай шуурхай штаб ажиллаж байгаагаас гадна 2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодод коронавирусын халдвараас сэргийлэх, хяналт, …

  • 10 February

    “Оскар”-ын наадмын улаан хивсний ёслолоос

    Америкийн кино урлагийн академийн “Оскар” наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт эхэллээ. Энэ удаагийн наадмыг өнгөрсөн жилийнхтэй адил хөтлөгчгүйгээр явуулж байгаа юм. ОСКАРЫН шилдэг найруулагч номинацад Квентин Тарантиногийн “Холливудад нэгэн удаа”, Тодд Филлипсийн Jокer,  Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун Хогийн Parasite бүтээлүүд өрсөлдөх бол шилдэг эрэгтэй жүжигчин шалгаруулах номинацад Хоакин Феникс, Леонардо ди Каприо, Антонио Бандерас, Жонатан …

  • 10 February

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Хүүхдээ болзошгүй эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлж “Хором бүрээ анхааръя”

    Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс аливаа аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхэд бэртэж гэмтэх, аюул, осолд өртөж амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, он гарсаар  улсын хэмжээнд гал түймрийн 495 удаагийн тохиолдол бүртгэгдэж 16 хүний амь насаа алдсаны 2 нь …