Сар шинийн баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өнөөдөр /2020.02.13/ захирамж гаргаж, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо.
Шинэ төрлийн Covid 2019 шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор “Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй” хэмээн захирамжид онцолжээ.
Захирамжийн дагуу Шилийн Богд уул чиглэлийн хот хоорондын тээвэр, албан бус такси зэрэг бүх хөдөлгөөнийг зогсоож байна.