Monthly Archives: February 2020

February, 2020

  • 27 February

    Л.Төмөрбаатар:Лабораторийн шинжилгээгээр 165 хүнээс вирусын халдвар илрээгүй сөрөг гарлаа

    Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, CoVid19 -ын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар CoVid19-ын халдварын тархалтын мэдээллийг танилцууллаа. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2020/02/26 12 цагийн байдлаар Дэлхий дахинд 80239 хүн өвчилж, 2666 хүн нас барсан, 29776 хүн …

  • 27 February

    (COVID-19)-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд шаардагдах 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг батлав

    Монгол Улсын Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусын талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов. Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц …

  • 27 February

    Баар, фитнесс, саун, дэн буудлын үйл ажиллагааг зогсоох захирамж гаргалаа

    Дэлхийн 37 улсад тархаж, иргэдэд агаар дуслын замаар халдварлах аюулыг буй болгоод байгаа шинэ коронавирусын /COVID-19/ халдварт өвчний тархалт хөрш зэргэлдээх улс орнуудад буурахгүй байгаатай холбогдуулан өчигдөр Улсын Онцгой комисс хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс 97 хувийн ирцтэйгээр  өргөтгөсөн хуралдаан хийж, тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, Иргэндийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг …

  • 27 February

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээ хаагдах, халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос …

  • 27 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 4. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: СансарСуудал: Ус Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг …

  • 22 February

    Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн найман удаагийн дуудлагаар ажиллалаа. Харин Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур 40-140 см битүү мөсөн бүрхүүлтэй  байгаа хэдий ч гол мөрний …

  • 22 February

    Видео: Дуучин Ука “Хайр хөгжим юм уу?”

    Амралтын өдрийн видео мэдээ булангаараа “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын гурав дахь бие даасан “Хөг-Жим” цомогт багтсан “Хайр хөгжим юм уу?” дууг хүргэж байна. Тэрээр “Хайр хөгжим юм уу? дуугаа “Алтан Өргөө” киноны хөгжмөөс сэдэвлэсэн бөгөөд дууны аяыг Монгол Улсын Ардын жүжигчин Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, үгийг Оки буюу Б.Одбаяр бичиж, “Lemon” студийн хамт олон бүтээсэн байна. “Хайр хөгжим юм уу?” …

  • 22 February

    Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө

    Та жин хассан уу, тэгвэл дараа нь яах вэ? Би түүнээс намайг битгий орхиоч ээ гэж гуйсан. Яг одоо би түүнд юунаас ч илүү хэрэгтэй байлаа. Гэвч би өмнө нь ийм зүйл үзсэн, тийм болохоор түүнийг буцаад ирнэ гэдгийг мэдэж байлаа. Би түүнийг  хүлээгээд байж байна…. Түүний нэрийг Франк гэдэг. Тэр миний өвчтөн болоод бараг жил гаруй хугацаа өнгөрсөн байлаа. …

  • 22 February

    Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

    Уншигч та бүхэндээ битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлсийг хүргэж байна. -Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэх, айлд хонохыг цээрлэнэ. Айлд хоносон хүн шинэ ондоо тэнүүчилнэ, мөн айлд хоновол сүнс төөрнө гэдэг. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг юм. -Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. …

  • 22 February

    Үсээ хэрхэн хамгаалж урт ургуулах вэ?

    Үсээ гэмтээхээс хамгаалах Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай. Үс чинь гэмтсэн бол …

  • 22 February

    Холливудын од Брюс Лигийн олонд дэлгэгдээгүй гэрэл зургууд

    Холливудын од тулааны урлагийн мастер Брюс Ли 1940 оны 11-р сарын 27-нд Сан Францискогийн хятад хороололд мэндэлсэн. Ээж нь түүнд дом болгон Ли Юн Фан гэдэг охин хүүхдийн нэр өгсөн. Учир нь муу сүнс эрэгтэй хүүхдийг жаахан байхад нь аваад явдаг гэсэн мухар сүсэгтэй холбоотой ажээ. Тэрээр жүжигчнийхээ карьераа нэг настай байхдаа “Алтан хаалганы охин” гэдэг жүжигт тоглон эхэлсэн байна. …

  • 21 February

    Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв халдвараас сэргийлэх үзлэг хийлээ

    Коронавируст /COVID-19/ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 01 албан даалгаврын хүрээнд Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал тус төвийн эмч мэргэжилтнүүд 2-3 баг болж, хорооны хэсгийн ахлагч нартай хамтран Улиастай, Шар хоолой, Арцат хуандай, Могойт дэнж зэрэг газарт ажиллалаа. Энэ хүрээнд 96 өрхийн нийт 326 иргэнд томуу, томуу …

  • 21 February

    И Ёо Хун:Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад  суугаа Элчин сайд И Ёо Хуныг хүлээн авч уулзав.  Манай оронд өөрийн улсыг төлөөлөн суухаар томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт ерөөн Монгол Улсад удахгүй идээшин дасна гэдэгт итгэлтэй байна гэв. Манай хоёр орны  харилцаа хамтын ажиллагааны түүхийг баяжуулан үргэлжүүлж, иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн …

  • 21 February

    Ш.Үнэнбат:Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

    Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас  Нийслэлийн өмчийн …

  • 21 February

    Ерөнхий сайд Говь-Алтай аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөллөө

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.02.21/ Говь-Алтай аймгийн Засаг дарга Ванчигийн Рэнцэндоржид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. В.Рэнцэндорж нь сахилга хариуцлага дэг журмыг чангатгах Засгийн газрын албан даалгавар, төрийн албаны тухай хууль,  төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчиж ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхий сайд ажлаас нь …