Monthly Archives: February 2020

February, 2020

  • 20 February

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй  цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тэрээр, шинэ коронавирустэй холбоотой үүссэн энэ нөхцөл байдалд мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүн эгнээнд төрийн бусад мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны …

  • 20 February

    НМХГ:Стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй цайны газруудад торгуулийн шийтгэл ногдууллаа

    Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/13 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай  удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн  Хар хорин хүрээ ХХК-ийн худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар  Баянэрдэнэ, Уянга зэрэг цайны газрын  барилга байгууламж нь стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, механик агааржуулалтын тоног төхөөрөмжгүй, хоолны газрын зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдаагүй, гурван …

  • 20 February

    Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2-р сарын 23-наас 27-ныг хүртэл зогсоохоор боллоо

    Сар шинийн өдрүүдэд буюу 2 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргалаа.  Тодруулбал энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд нислэг хамаарахгүй юм байна. Энэ талаар Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “13 аймгийн …

  • 20 February

    Эзэмшил газраа бэлэн орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа

    Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах  ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдэд шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлж буйгаараа  онцлогтой. Эхний ээлжинд …

  • 20 February

    Өнөөдрөөс “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж байна

    Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэлийн нутгийн захиргааны албан  хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллах талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл …

  • 20 February

    Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав.  Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер …

  • 20 February

    Д.Цогтбаатар: Экспорт 7.6 тэрбум ам.доллар болж өссөн нь түүхэн дээд амжилт боллоо

      Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны үеэр Гадаад харилцааны яамны 2019 оны тайланг сонссон бөгөөд энэ талаар салбарын сайд Д.Цогтбаатар танилцуулав.  Гадаад харилцааны яам 2019 онд улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэх, улс орны эдийн засгийн байдлыг сэргээн сайжруулахад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хилийн чанадад Монгол Улсын иргэд, …

  • 20 February

    АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээхийг зөвшилцөхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөх талаар хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан. АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй Монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал 8000 орчим монгол иргэн оршин суудаг Чикаго хотод консулын үйлчилгээг ойртуулах …

  • 20 February

    Ө.Энхтүвшин: 174 иргэнийг тусгаарлан тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний” талаар мэдээлэл хийлээ. Хуралдаанд Улсын онцгой комиссын холбогдох албан тушаалтнууд оролцов.     Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 26 орны 74.236 хүн COVID-19 вирусээр халдварлаж, 2007 хүн нас барсан …

  • 20 February

    “Шөнийн зах” түрээслэгчдэдээ 30 хувийн хөнгөлөлт үзүүлжээ

    Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, онцгой дэглэм тогтоон олныг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ. Энэ хүрээнд худалдааны байгууллагууд үнийн хөөргөдөл болон бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Тэгвэл зарим компаниуд түрээслэгчдэдээ хөнгөлөлт үзүүлж эхэлжээ. Тухайлбал, “Шөнийн зах” худалдааны төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд талбайн түрээсийнхээ төлбөрийг 30 хувь хөнгөлөхөөр болжээ. Энэхүү …

  • 20 February

    Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн Дэлхийн шилдэг 101 манлайлагчдын нэгээр шалгарлаа

    World Health & Welness холбооноос зохион байгуулдаг 11 салбарын 101 манлайлагчыг шалгаруулах номинацад 136 орны шилдгүүдээс эрүүл мэндийн салбарын манлайлагчаар УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Оргойн СЭРГЭЛЭН шалгарсан байна. Энэ үйл явдлыг УНТЭ-ийн хамт олон удирдлагууд баяртайгаар хүлээн авч О.Сэргэлэн эмчид талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. УНТЭ Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний Гавьяат эмч О.Сэргэлэн нь: 2007 онд элэг шилжүүлэн суулгах …

  • 20 February

    Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой

    Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ. Тэгвэл  өчигдөр Хотын Захирагч Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх-Налайхын шинэ замд баригдаж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл …

  • 20 February

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, 21-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас …

  • 20 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 27. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Барилдлага: РашаанШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал: Ус Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг …

  • 19 February

    Нийслэлийн шуурхай штабын удирдлагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа

    Нийслэлийн Шуурхай штабын дарга, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд хяналт хийж, коронавирусын халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалтыг хийж буй ажил байдалтай өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа. Энэ хүрээнд …