Monthly Archives: February 2020

February, 2020

  • 18 February

    Хотын Захирагч С.Амарсайхан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас “2019 оны шилдэг өвлөн уламжлагч” шагналыг гардан авсан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзлаа. Хотын Захирагч С.Амарсайхан соёлын биет бус өвийн “2019 оны шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарсанд баяр хүргээд, Монгол хүний үнэлэмж, өвлөн уламжлагчийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн өв соёл, монгол …

  • 18 February

    Эрдэс баялгийн салбарынхан “covid 19” вирусээс сэргийлэхэд хандив өргөлөө

    Эрдэс баялгийн салбарынхан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдгийн хувьд дэлхийн олон оронд тархаад буй “COVID-19” вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлжээ. Салбарын сайд Д.Сумъяабазар дэмжиж нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлсэн байна.  БНХАУ-д хандив өргөх уриалгыг “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ, “Монголын геологийн холбоо” ТББ, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” ГҮТББ, “Монголын Үндэсний …

  • 18 February

    “Бүтээлч Үйлс” ХК-иас 5000 ширхэг амны хаалт үйлдвэрлэн Налайх дүүрэгт хүлээлгэж өглөө

    БНХАУ-д бүртгэгдсэн “Ковид-19” шинэ коронавирусын халдварын улмаас нийслэл, дүүргийн хэмжээнд амны хаалтны хүрэлцээ, хангамж дутагдалтай байна.Тиймээс Налайх дүүргийн Онцгой комиссоос Налайх дүүрэгт оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бүтээлч үйлс” ХК-д амны хаалт үйлдвэрлэх чиглэлээр хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг дэмжин, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, “Бүтээлч үйлс” ХК-аас цэвэр хөвөн даавуун амны хаалтыг 5000 ширхэгийг үйлдвэрлэн Налайх дүүрэгт албан ёсоор хүлээлгэн өглөө. Эдгээр амны …

  • 18 February

    Туульч А.Балдандоржид Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагч батламж гардууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  туульч Авирмэдийн Балдандоржид Соёлын биет бус өвийн 2019 оны Шилдэг өвлөн уламжлагчийн батламж, дагалдах 30 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа. Монгол Улсын Засгийн газрын “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу нийслэл болон 21 аймгийн нийт өвлөн уламжлагчдын дунд …

  • 18 February

    Т.Номин-Эрдэнэ: Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан газруудыг шүүх дахин сэргээдгээс болж богдхон ууланд газрын маргаан тасрахгүй байгаа

    БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Номин-Эрдэнэтэй тусгай хамгаалалттай газрыг тойрсон асуудлын талаар ярилцлаа. -Богдхан уул орчимд хууль дүрэм зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан тухай мэдээллийг салбар яамнаас тухайн үед нь өгч байсан ч одоогоор гарсан үр дүн гэх юм алга гэдэг шүүмжлэлийг иргэд хэлж байна. Та энэ талаар тодруулна уу? -Усны …

  • 18 February

    ГССҮТ-ийн эмч нар нэг өдрийн цалингаа Ухань ажиллаж буй эмч нарт хандивлана

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ  өнөөдөр /2020.02.18/ хийлээ. Эрүүл мэндийн яамны зүгээс иргэдийг аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутагт зорчихгүй байхыг зөвлөсөөр байна. Мөн халдвар гарсан улс оронд зорчиод ирсэн иргэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй ч гэсэн эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ өгөх ёстойг анхаарууллаа. Хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга …

  • 18 February

    Т.Гантөмөр: Өнөөдрийн байдлаар 1290 аж ахуйн нэгжид халдваргүйжүүлэлт хийсэн

    Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуй нэгжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа талаар өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга А.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд …

  • 18 February

    “Дэлхийн нууц товчоо” номын 2-р бүлэгт багтсан 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

    Ирээдүйд болох үйл явдлуудыг урьдчилан харж хэлснийг бошго, зөгнөл гэх бөгөөд хэтийдсэн оюун ухаан, авьяас чадвараар туурвигддаг болов уу. Францын Нострадамус, Болгарын зөнч Ванга эмээ, Вольф Мессинг, Богдын бошго зэрэг ирээдүйг зөгнөсөн хүмүүсийн тухай бид олон сонсож байсан. Бидэнд “үлдээсэн” бошго, зөгнөлүүд нь биелсэн, ирээдүйд биелэх тухай ярилцаж зарим зөгнөл нь үнэхээр амьдралд ач тусаа өгч “батлагдсаар” байна. Ирээдүйд “Амьд …

  • 18 February

    Л.Амармөрөн:Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй

    Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаях, ил задгай бие засахыг хориглох захирамж гаргасан. Энэ …

  • 18 February

    С. Даваасүрэн: Төр “чи энэ ажлыг хий” гэж даалгасан бол тэр хүндээ ажиллах боломжийг нь олгох ёстой

    Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан, эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр оны өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы хамтаар ажлаа хүлээлгэн өгсөн юм. -Олон нийт, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн анхаарлын төвд байгаа нэг асуудал бол Монгол Улс саарал жагсаалтад орсон тухай юм. Шалтгааныг нь янз бүрээр тайлбарлаж ирлээ. Үүнийг үнэн зөвөөр тайлбарлах хүмүүсийн нэг та болов уу? -Монгол Улс саарал жагсаалтад …

  • 18 February

    УИХ-ын дарга Баянхонгор аймгаас тодорсон Аварга малчидтай онлайн уулзалт хийж, хүндэтгэл илэрхийллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн хамт энэ жил Монгол Улсын аварга малчин, аварга саальчин цолоор шагнагдсан Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Заг, Өлзийт, Хүрээмарал сумын малчин, саальчидтай албан өрөөнөөсөө онлайнаар холбогдож, баяр хүргэлээ. Онлайн уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон дээрх сумдын удирдлагууд, аварга малчдынхаа хамт оролцлоо. Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт …

  • 18 February

    Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүйгээ мэдэгдлээ

    Үндэсний сүлжээ “Оргил”, “Номин”, “Сансар”, “Миний” дэлгүүрүүд хамтран албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Монгол Улсын худалдааны салбарт өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй бөгөөд Сүлжээ дэлгүүрүүдийн барааны эргэлт хэвийн, нөөц хангалттай байгаа ба Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагааг далимдуулан бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

  • 18 February

    Монгол иргэдийг татан авах үеэр халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав

    Гадаад харилцааны яамны хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 15-ны өдөр гурван автобусаар татан авч, 104 зорчигч, 3 жолооч хилээр нэвтрүүлэв. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт тавин зорчигчдын биеийн дулааныг хэмжин асуумж тандалт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийлээ. …

  • 18 February

    О.Чинбаяр: Оросын хэл, соёл, утга зохиолыг мэддэг, сонирхдог залуус цөөрчээ

    О.Чинбаяр нь 1994 онд ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг уран зохиолын орчуулагч мэргэжлээр төгсөж, улмаар 2019 онд Москва хотын Хэвлэлийн их сургуульд Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалаад буй юм. Тэрбээр Ж.Жойсын “Үлисс”, А.Платоновын “Чевенгүр”, Ф.Кафкагийн “Шүүх ажиллагаа”, О.Уайлдын “Дориан Грэйн хөрөг”, С.Соколовын “Тэнэгүүдийн сургууль” зэрэг дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдийг эх хэлнээ орчуулсан нэгэн билээ. Монголын Орчуулагчдын эвлэлийн …

  • 18 February

    Т.Баярхүү:Гадаадын хуулийн фирм манай улсын хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй

    Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргүүдийн явц байдлын талаар тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүтэй уулзаж тодрууллаа. -Өнгөрсөн 1 дүгээр сард 20 хэрэг шүүхэд шилжүүлсэн гэсэн мэдээлэл танай цахим хуудсанд тавигдсан байна. Та жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? -2020 оны 1 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч …