Monthly Archives: February 2020

February, 2020

  • 19 February

    С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар захирамжийн хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан хяналт шалгалтыг хийж байгаа юм. Хотын Захирагч С.Амарсайхан хяналт шалгалтын үйл …

  • 19 February

    Ё.Баатарбилэг: Сурагчид дөрөв, тавдугаар сарын бүх Бямба гаригт хичээллэнэ

    Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы дэглэмийг гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргасантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “ Хичээл, сургалтын үйл ажиллагаа дөрвөн долоо хоногоор хойшлуулсантай холбоотойгоор IV болон V сард найман долоо хоног бямба гарагт хичээл орох бөгөөд энэ хугацаанд ажиллаж байгаа багш нарт илүү цагийн мөнгийг олгоно. …

  • 19 February

    Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх хууль амжилттай хэрэгжиж, иргэд тэтгэврээ хугацаанд нь бүрэн авчээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.02.18) Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын ХЭГ, холбогдох яам, төрийн өмчит компани, банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга М.Баярмагнай, “Эрдэнэс Монгол” компанийн …

  • 19 February

    Олон нийтийн газар цэр шүлсээ хаясан иргэнд хариуцлага тооцно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжинд томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо …

  • 19 February

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргүй тараана

    Өмнөд хөршид дэгдсэн шинэ коронавирус дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрэх аюул тулгараад байгаа юм. Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй.  Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо эхний ээлжинд 10.000 маск оёж, юм бүхний түрүүнд явдаг эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд, хайртай …

  • 19 February

    Н.Энхболд: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа

    Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Өнөөдрийн байдлаар коронавирус дэлхийн 26 оронд 73 мянган хүн өвчилж, 1873 хүн нас бараад байна. Нийт нас баралтын 99.8 хувь нь БНХАУ-д байна. БНХАУ-д болсон цагаан сарын баярын үеэр тус улсын 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь уг өвчин тархах …

  • 19 February

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас ЦАХИМААР ЗОЛГОХ уриалга гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар эрчимтэй тархаж буй “COVID-19” халдварын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарлиг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дэлхий дахинаа цар тахал болоод буй “COVID-19” халдвараас нийт ард иргэдийг урьдчилан сэргийлэх санаачилгыг гаргажээ. Монголын Бурхан …

  • 19 February

    Цагаан сарын баяртай холбогдолтой сурталчилгааны зурагт самбаруудыг буулгаагүй ААНБ-д холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч байна

    Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Цагаан сарын баяр”-ыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тухай Mонгол улсын Eрөнхийлөгчийн  2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар-10 гаргасан зарлигийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд, супермаркетууд, олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа явуулж буй аж ахуйн нэгж иргэний …

  • 19 February

    БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол(хураангуй)   1. Иргэншил   Ø Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)   Ø БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй.   2. Нас   Ø 2020 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1980.9.1-нээс хойш төрсөн иргэн)   Ø Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2020 оны 9 сарын …

  • 19 February

    Д.Тэмүүжин: Эмийн эмчилгээнээс илүү зөв хооллолт, амралт, спорт дархлааг сэргээдэг

    Шинэ төрлийн коронавирус дэлхий нийтийг цочроож байна. Түүний дэгдэлт хүний дархлаа хамгийн их сулардаг хаврын улиралд таарлаа. Биеийн дархлаагаа хэрхэн дэмжих талаар Дорно дахины анагаах ухааны “Тиффани мед” эмнэлгийн эмчлэгч эмч Д.Тэмүүжин ярилцлаа.  -Сүүлийн үед хүмүүс, бүр залуус хүртэл “Бие өвдлөө, дархлаа суларлаа” гэж ярих болж. Хүмүүс биеийн дархлаагаа хэрхэн дэмжих хэрэгтэй вэ? -Хүний бие нь өөрийн хүрээлэн буй орчноосоо …

  • 19 February

    Сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар тодорхой 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй бөгөөд тэдгээрийн эхний шийдвэр гарч эхэлжээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэгүүдэд тогтоогоод буй хөл хорионы хугацааг 28 хоногоор буюу гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан байна. http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html

  • 19 February

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. 2020 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн …

  • 19 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 26. Буд гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Барилдлага: РашаанШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал: Ус Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг …

  • 18 February

    Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналт хийгдэж байна

    Нийслэлийн Засаг даргын “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт коронавируст “Ковид-19” халдвараас сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт зохион байгуулах үүрэг бүхий эрүүл мэндийн хяналтыг авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг …

  • 18 February

    “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна. Энэ хүрээнд БОАЖЯ, ГХЯ, СЯ-наас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал хийлээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Монгол Улсаас жилд дунджаар 1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол Монгол Улсад …