Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой

Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ.

Тэгвэл  өчигдөр Хотын Захирагч Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх-Налайхын шинэ замд баригдаж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл ажлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээ, арчилгааг сайжруулах талаар холбогдож албаны хүмүүст үүрэг чиглэл өгч ажиллаад, тэндээс цааш хөдөлж зүүн бүсээс Улаанбаатар хот руу чиглэсэн авто замын хөдөлгөөний хяналтын пост болох Налайхын Оргил худалдааны төвд очиж ажилласан. 

Үүний дараагаар Хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн газар хэлтэс, агентлагийн дарга нарыг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд Дүүргийнхээ Тамгын газрын байранд хүлээн авч,  шинэ төрлийн цар тахал болох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээлэл, тайлангаа хүргэлээ.  

Налайх дүүргийн Онцгой комиссын Дарга Ч.Раднаабазар Дүүргийн хэмжээнд Улс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаагаа илэрхийлж, Налайх дүүргийн хэмжээнд амны хаалт буюу маскны хүрэлцээ хангамж дутагдалтай байгааг дурьдаад дүүргийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэлээ.

Мөн энэ онд Налайх дүүрэгт нийслэлийн төсвөөс 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Тиймээс дотоод зохион байгуулалтын ажлаа эртнээс анхаарч хаврын цагт ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн удирдлагууд, албан хаагчдад хандан онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хариуцлагатай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг санууллаа.

Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа цар тахлаас иргэн бүр төрийн засгийн шийдвэрийг биелүүлж хариуцлагатай хандаж эрсдэлийг даван туулах боломжтой гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн амны хаалт буюу маск зөвхөн Монгол Улсад бус дэлхий нийтэд хомсдож байгаа учраас өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэх шаардлагатай гэдгийг сануулсан юм. 

С.Амарсайхан: Дэлхий нийтэд хомсдоод байгаа амны хаалтыг дотоод нөөц боломжоо ашиглаж үйлдвэрлэж  хэрэглээгээ хангах хэрэгтэй

Үүний дараагаар Хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт байрлах ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангид очиж ажиллалаа. Учир нь энэхүү аврах ангийн бие бүрэлдэхүүн дотоод нөөц боломжоо ашиглаж  онцгой байдлын ажилтны хувцас оёх оёдлын цех байгуулжээ.

Энэхүү оёдлын цех 50 оёдлын машинтай, мөн тэр хэмжээний иргэнийг ажлын байраар хангах боломжтой болжээ. Хотын захирагч С.Амарсайхан “Амны хаалтын хэрэглээ иргэдийн дунд огцом өсөн нэмэгдэж, олдоц муутай байгаа цаг үед иргэд өөрсдөө гарын доорх материалыг ашиглан өөрсдөө амны хаалт хийж хэрэглэх шаардлагатай.

Ийм нөхцөлд БЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангийн хамт олон та бүхэн шинээр байгуулсан оёдлын үйлдвэртээ амны хаалт оёж иргэдэд нийлүүлэх нь чухал байна” гэв.

 Тиймээс  нэн даруй үйл ажиллагаагаа эхлүүлж, эхний ээлжинд иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа амны хаалт оёж дүүрэг нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангахыг чиглэл болголоо.

Налайх дүүрэгт Хүүхэд залуучуудын хөгжлийн жишиг төв байгуулагджээ

Хотын Захирагч С.Амарсайхан үдээс хойш Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээр зочилж үйл ажиллагаа,  хүүхэд залуусд үзүүлж байгаа үйлчилгээ зэргийг сонирхлоо. Налайх дүүрэгт 12 мянган залуучууд, амьдарч 13 мянган хүүхэд суралцаж боловсорч байна. Тэдэнд чиглэсэн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээллийг дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр Хотын даргад хүргэлээ. 

Тус төв нь:

– Мэргэжлийн багштай нийт 10 төрлийн дугуйлан, секц хичээллэдэг ба үүнд дүүргийн 174 гаруй хүүхэд хамрагддаг. Хөгжлийн 4 хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 733 хүүхэд хамрагдаж байна. Дүүргийн хэмжээнд хүүхдийн оролцооны 35 байгууллага байдаг ба үүнд 550 гаруй гишүүд хамрагддаг.

 Хүүхэд хамгааллын чиглэлээр:

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байгаа тухай мэдээллээ.

 -Гэр бүлийн чиглэлээр:

Гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн зорилтот өрхүүдээс 112 өрхийн 588 иргэдэд 18 үйлчилгээг тогтмол үзүүлдэг. Одоогоор шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбоотой эдгээр өрхүүдэд амны хаалт, гар ариутгагч бодис, амин дэмүүдийг тарааж ажиллаж байна гэв.

– Залуучуудын хөгжлийн чиглэлээр:

“Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд “Соёлч Налайх” аяныг хэрэгжүүлэн Нийслэлийн иргэний 10 зөв дадлыг түгээх, “Экологич хүүхэд” чуулган хэрэгжүүлэн ажилладаг. Мөн Залуучуудын хөгжлийн жишиг төвийн хүрээнд “Хаан бугуйвч-Хатан сүйх”, “Энх төрөхүй”, “Share office”, Старт ап-залуучуудын гарааны бизнес хөгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдэд хандан хийж хэрэгжүүлж буй ажил үйсдээ эзэн байж, хариуцлагатай, сэтгэлтэй ажиллахыг захив.

Түүнчлэн  өөрийн зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг боломжийн хэрээр үзүүлж ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын ирээдүй болсон залуус, хүүхэд багачуудын төлөвшил хандлагыг зөв чиглүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа залууст амжилт хүслээ.

http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …