Monthly Archives: May 2020

May, 2020

  • 15 May

    С.Амарсайхан: Алслагдсан дүүргүүд рүү эдийн засгийн хөшүүрэг болох төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлснээр хөгжих боломж бүрдэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 13-ны өдөр нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. Эхлээд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх постын үйл ажиллагааг шалгав. “Өнөөдрийн байдлаар 3400 гаруй зорчигч шалган нэвтрүүлэх товчоогоор зорчлоо. Дулаан орсонтой холбоотойгоор хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 2020.02.12-ноос эхлээд пост маань ажиллаж эхэлсэн. Нэг удаагийн ээлжинд таван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хоёрдугаар сарын 12-ноос эхлээд өнөөдрийг …

  • 15 May

    Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл боллоо. Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлнэ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь  25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 21-22 настай байгаа.  Батлагдсан …

  • 15 May

    Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ

    Улаанбаатар хотын иргэдэд тулгамдаж буй  зайлшгүй шийдвэрлэх ёстой  томоохон асуудлын нэг бол авто зогсоол байдаг. Төрийн байгууллага, зах худалдаа, үйлчилгээний төвүүд гаднаа зогсоолтой ч тухайн байгууллагын ажилчдын автомашинаар дүүрчихдэг учраас иргэд автомашинаа явган хүний зам дээр тавих, эсвэл зогсох хориотой газар тавихаас өөр аргагүйд хүрэх нь цөөнгүй. Харин нөгөө талаас одоо үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй зогсоолууд нь нэгдсэн стандарт, …

  • 15 May

    Б.Махбалд 13 жилийн хорих ял оноов

    Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.15/ шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргаж, түүнд 13 жилийн ял оноолоо.   Хэргийг сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны …

  • 15 May

    “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааны шилдэг бүтээлүүд шалгарлаа

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол Улсад Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан урлагаар дамжуулан ард иргэдийг уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээг илүү эрчимжүүлэхэд уриалах, аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан. Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс шүүгчдийн саналаар дараах бүтээлүүд шилдгээр шалгарлаа. I-Р БАЙР ГРАФИК …

  • 15 May

    Жаргалант тосгоны Цагдаагийн тасагт бүрэн тоноглолтой авто машин гардууллаа

    Нийслэлийн алслагдсан тосгодод мал бүхий иргэдийн малыг хулгайлах,  байгаль орчин хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчил ихээхэн гардаг. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу “Жаргалант” тосгоны Цагдаагийн тасагт иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай авто машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр …

  • 15 May

    Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна

         Узбекистанд 2020 оны их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулахаар болсныг тус улсын Шалгалтын ерөнхий төвөөс мэдэгджээ.             Тус төвийн хэвлэлийн алба коронавирусийн цар тахлын улмаас тогтоосон байгаа хөл хорионы дэглэм их, дээд сургуульд элсэгчдийн бэлтгэлийн явцад тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгааг онцлоод энэ онд их, дээд сургуульд элсэгчдийг цахимаар бүртгэж, элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр богино …

  • 15 May

    Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна

    Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк коронавирусийн халдварын цар тахлын хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр, мөн эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор нийт гурван зээлийн хэлэлцээр, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төслийн нэмэлт санхүүжилт болон …

  • 15 May

    Дэйв Восен: Бизнесийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулахын төлөө Монголын талтай идэвхтэй хамтран ажиллана

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол дахь Австралийн Худалдааны танхимаас зохион байгуулсан цахим хуралд оролцож, “COVID-19 цар тахлын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад үзүүлж буй нөлөө” сэдвээр ярилцлаа. Онлайн уулзалтад Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Восен, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын Ерөнхийлөгч Майкл Маршалл болон тус танхимын гишүүн 40 орчим гишүүн оролцов. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цар тахлын улмаас …

  • 15 May

    Чуулганаар 6 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлж, 6 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт: 1.“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 2.“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/; 3.Олон улсын гэрээнд цахим …

  • 15 May

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 23 мянган тонн нүүрс нөөцлөөд байна

    Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг ээлжит XXXIII хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, баталлаа.Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсов. Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал тогтоолын хэрэгжилтийн явцыг танилцууллаа.Уламжлалт зуухыг хэрэглээнээс халах, нийтийн тээвэрт шинэчлэлт …

  • 15 May

    Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас монгол иргэдээ Алтанбулаг боомтоор авч эхэллээ. Тус боомтоор өчигдөр 205 иргэн эх орондоо ирсэн байна. Тэдний эрүүл мэндийн байдалд тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авснаар 2 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Сэлэнгэ аймагт,13 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Дархан-Уул аймагт,ажиглалтад 129 иргэнийг Баянбуурал амралтад,61 иргэнийг Орхон аймагт тусгаарлажээ. Эх сурвалж: Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html

  • 15 May

    Ном унших цагийг өөртөө хэрхэн бий болгох вэ?

    Ном унших цаг гаргахыг хүсэж байгаа завгүй хүмүүс анхаарлаа хандуулаарай. Унших номын жагсаалт гарга – “Ном уншина даа, ном унших юмсан” гэж боддог хэрнээ яг ямар ном унших чинь тодорхойгүй байдаг юм биш биз? Хэрэв тийм бол яг одоо тэмдэглэлийн дэвтэр, үзгээ гаргаад унших хүсэлтэй байгаа номуудынхаа жагсаалтыг бичээрэй. Дэс дараалалд оруулах нь зав гарангуут бүрээ “шүүрч аван” уншихад амар болгоход …

  • 15 May

    Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана

    Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна. Цаг агаарын энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаад өнөөдөр /2020.05.15/ 10 цагаас эхэлж тус аймаг дахь орон нутгийн …

  • 15 May

    Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

    Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр өдөр Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Төв аймгийн нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим …