Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас монгол иргэдээ Алтанбулаг боомтоор авч эхэллээ.
Тус боомтоор өчигдөр 205 иргэн эх орондоо ирсэн байна. Тэдний эрүүл мэндийн байдалд тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авснаар
- 2 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Сэлэнгэ аймагт,
- 13 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Дархан-Уул аймагт,
- ажиглалтад 129 иргэнийг Баянбуурал амралтад,
- 61 иргэнийг Орхон аймагт тусгаарлажээ.
Эх сурвалж: Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба