Monthly Archives: May 2020

May, 2020

  • 5 May

    Орон гэргүй иргэдэд зориулсан халамжийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлнэ

    Нийслэлийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл 850 иргэн байдгаас 84.6 хувийг эрчүүд, 15.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Харин 46 хувь нь 18-45 насныхан, 43 хувь нь 45-59 насныхан, 9 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэх насныхан орон гэргүй, тэнэмэл иргэдийн тоонд орчихоод байна. Нийслэлийн зүгээс эдгээр иргэдийг тусгаарлах байранд хамруулж, хоол хүнс болон хувцасаар хангах гэх …

  • 5 May

    Хөл хорио тогтоосон үед хөдөлгөөн хийсэн иргэдийг Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна

    “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт энэ сарын 6-8-ны өдрүүдэд болох талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл өглөө. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 07-ны өдөр буюу пүрэв гаригт 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, орох …

  • 5 May

    Дадлага сургуулилтын үеэр Чингэлтэй дүүрэгт хөдөлгөөн хязгаарлана

    “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт энэ сарын 6-8-ны өдрүүдэд болох талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл өглөө. Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу энэхүү дадлага сургуулилтыг хийх бөгөөд гурван өдрийн …

  • 5 May

    БСШУСЯ-аас нийслэлийн Соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

    БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн, мэргэжилтэн Г.Ичинхорлоо нар Нийслэлийн Соёл, урлагийн газрын удирдлагуудтай уулзалт хийж “Covid 19” цар тахлын үед хэрхэн ажиллаж буй талаарх нөхцөл байдалтай танилцлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын хэмжээнд соёл, урлагийн салбарт тулгараад буй өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд болон нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлж …

  • 5 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга УОК, СЕХ-ны гишүүдтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.05.04/ Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа. Гадаадад байгаа иргэдийн асуудлаар: Коронавируст цар тахлын үед гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл улам хүндэрч, амьжиргаа нь тасалдахад хүрсэн тул хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна. Тухайлбал, Энэтхэг улсад байгаа …

  • 5 May

    Монгол Улсад коронавирусийн халдварын 41 дэх тохиолдол бүртгэгдлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өчигдөр вирус судлалын таван лабораторид нийт 307 шинжилгээ хийгдлээ. Шинжилгээ хийсэн таван лаборатори: ХӨСҮТ- 2, ЗӨСҮТ-1, Дорнод-1, Дархан-Уул-1 Мөн Ховд аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж байгаа. Ачаалал нэмэгдээд ирвэл ЭХЭМҮТ-д шинээр лаборатори ажиллуулахад бэлэн болсон. Тусгай үүргийн нислэгээр ирсэн …

  • 5 May

    Махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 08-ны өдрийг дуустал үргэлжилнэ

    “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд 10.00:19.00 цагийн хооронд зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд энэхүү худалдаагаар Нийслэлийн 6 дүүрэгт хонины мах 6500 төгрөг, ямааны мах 6000 төгрөгөөр, нийт 246,71тн махыг …

  • 5 May

    М.Энхсайханы шүүх хурал эхэллээ

    Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өнөөдөр /2020.05.05/ өглөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч …

  • 5 May

    ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ

    Та интернэт ертөнцөөр хэрэн хэсэж, мэдээлэл шүүрч, солилцож байхад мэдээлэл, технологийн компаниуд үйлдэл бүрийг чинь хянаж, мэдээлэл цуглуулж байдгийг мэдэх үү. Хэдийгээр энэ нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн боловч бүх зүйл “OK” буюу “хэвийн, зүгээр” хэмээн тайван байх нь өрөөсгөл юм. Учир нь та өөрийн хэн болох, орлого, улс төрийн үзэл бодол, хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, тулгарч буй асуудал зэрэг мэдээллийг …

  • 5 May

    Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ

    Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал өчигдөр Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын өрөөнд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргалаа. Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах …

  • 5 May

    ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг татан авлаа

    Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг татан авах ажиллагааг Увс аймгийн Боршоо боомтын шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгуулжээ. Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245- р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, сурагчдаас асуумжийн …

  • 5 May

    Өнөөдөр байнгын хороодын хуралдаантай

    Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2020.05.05/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна. 1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд …

  • 5 May

    С.Амарсайхан: Үйл ажиллагаагаа хязгаарлуулж буй бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх ямар боломж байгааг судалж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гарагт олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу өчигдрийн мэдээллийн цагаар  баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох, гэр оронгүй хүмүүст зоруилсан халамжийн төв барих зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэл хотын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн …

  • 5 May

    Махчин шувууны хэлбэртэй наалтуудыг байрлуулж эхэллээ

    Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран нүүдлийн шувуудын замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын нэвт харагдахуйц төлөвлөлттэй өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэр бүхий наалтуудыг байрлуулах, мэдэгдэл өгөх ажлыг эхлүүлж байна. Өндөр шилэн барилгыг мөргөж тоо толгой нь хорогдох явдал нүүдлийн шувуудад ихээхэн тохиолддог бөгөөд үүнээс шалтгаалан …

  • 5 May

    Улаанбаатар хотод өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, салхи шуургатай байна. 2020 оны 5 дугаар сарын 5-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун …