Монгол Улсад коронавирусийн халдварын 41 дэх тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “Өчигдөр вирус судлалын таван лабораторид нийт 307 шинжилгээ хийгдлээ. Шинжилгээ хийсэн таван лаборатори: ХӨСҮТ- 2, ЗӨСҮТ-1, Дорнод-1, Дархан-Уул-1

Мөн Ховд аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж байгаа. Ачаалал нэмэгдээд ирвэл ЭХЭМҮТ-д шинээр лаборатори ажиллуулахад бэлэн болсон.

Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй.

Дорнод аймаг дахь “Петрочайна Дачин тамсаг” компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн байсан. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Ингэхэд хариу нь нэмэх гарсан байсан. Харин лабораторийн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй.

Дархан-Уул аймагт хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй.

Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.

Халдвар авсан Турк улсын иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа.Халдвар авсан хүмүүсээс 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Одоо 28 хүн эмчилгээнд байна. Халдвар авсан Турк улсын иргэн өнөөдөр эмнэлгээс гарч, дараагийн хяналтад шилжлээ. Энэ иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд эдгэрч гарлаа” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/kurs-cb.html http://credit-n.ru/avtokredit.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …