Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд U money картаараа үйлчлүүлэх …
Monthly Archives: May 2020
May, 2020
-
27 May
“ЗУРА” кино нээлтийн 7 хоногийн үзэлтээрээ рекорд тогтоолоо
Фантастик продакшны ээлжит уран бүтээл ЗУРА уран сайхны кино 5-р сарын 16-ны өдөр дижитал нээлт хийн үзэгчдэд хүрээд 10 хоножээ. Телевизийн дамжуулах сувгийн үйлчилгээ эрхлэгч СКАЙмедиа корпораци ХХК болон Юнивишн ХХК нарын хамтарсан анхны кино нээлт тун амжилттай болсон бөгөөд SKYmedia, Univision, SkyGO, ДДЭШ ТВ, LookTV платформуудаар нэгэн зэрэг шууд дамжуулсан юм. Харин нээлтийн дараахан тус платформуудын видео санд орсон …
-
27 May
Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс байлдааны онгоцны пулемётны цэнэгтэй сум олджээ
Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат 2020 оны 04 сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлжээ. Улмаар дуудлага өгсний дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган хамтран ажилласнаар тус …
-
27 May
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс манай улсад 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын шадар сайдаас хүсэлт тавьсан дагуу НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Э.М.Конкиевичтэй өчигдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийн хүрээнд -Хүртээмжтэй, тогтвортой хөгжил -Оролцоо, хариуцлагын тогтолцоог …
-
27 May
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах тогтоолыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 08:00 цаг эхэллээ. Хуралдаанаар УОК-ын Шуурхай штабаас гаргасан энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг хэлэлцсэн байна. Ийнхүү Засгийн газраас Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол баталлаа. Энэ талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн …
-
27 May
360 оюутан ОХУ-аас эх орондоо ирлээ
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” тус хилийн боомтод ажиллаж байгаа юм. Өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын …
-
27 May
Улаанбаатар хотод өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2020 оны 05 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай …
-
27 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 5. Буд гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
26 May
Ө.Энхтүвшин: Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг түргэтгэх шаардлага байна
Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болоод шинээр барьж буй цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа.Төв цэвэрлэх байгууламж өнгөрсөн оноос лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд ингэснээр бохирын үнэрийн тархалт 2-4 дахин буурчээ. Лаг усгүйжүүлэх байгууламжийг 2018 оноос барьж эхлэн 2019 оны есдүгээр сард байнгын ашиглалт оруулсан.Лаг усгүйжүүлэх байгууламж баригдахаас өмнө нойтон лагийг 3-5 жилд хатаадаг …
-
26 May
Ерөнхий сайд У.Хүрэлсүх залуу бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав
онгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап компанийн эзэд буюу технологид суурилсан интернет компанийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчдийн “Дриймерс” нэгдлийн төлөөллийг албан өрөөндөө хүлээн авч уулзав. Мэдээллийн эрин зуунд, технологийн дэвшлийг ашиглаж, улс орондоо инноваци нэвтрүүлж буй тэднийг Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд хэлэв.Уулзалтад ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцсон. Стартапуудыг төрөөс …
-
26 May
УОК-ын Шуурхай штаб:30 улсаас 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна
Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30 улс орноос 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна. Үүнээс 3488 иргэнийг агаарын замаар буюу 18 удаагийн тусгай үүргийн нислэгээр авчирсан бол 5010 иргэнийг газраар авчирчээ. Тус үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн байгууллагуудын нийт 900 гаруй алба хаагч ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын иргэдээ татан авсан байдлыг гадаад …
-
26 May
Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
Хонины ордны эмэгтэй Хонины ордны эмэгтэй ертөнц өөрийг нь сарнайгаар чимэглэсэн дурангаар ажиж буй мэтээр төсөөлдөг. Хүн болгон түүний талаар зөвхөн сайн зүйл ярьж байгаа гэж бат итгэдэг ч заримдаа тийм биш гэдгийг олж мэдээд маш их эмзэглэдэг байна. Маш өөдрөг үзэлтэй учраас түүний амьдралын зам нь тааламжтай байх болно гэж итгэх бөгөөд түүндээ системтэй хүрэхийг хичээдэг. Хайр сэтгэлийг хүсээд, …
-
26 May
Улсын хэмжээнд ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 14 дүгээр тогтоолоор “Эрчис Ойл” төрийн өмчийн компаниар дамжуулан шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр тогтоолын 5 дугаар хэсэгт “Олон улсын зах зээлд түүхий тосны үнэ буурч байгаатай холбогдуулан бүх төрлийн шатахуун, дизелийн түлш жижиглэнгийн үнийн литр тутамд 300-400 төгрөгрөөр бууруулах, цаашид жижиглэнгийн үнийг …
-
26 May
Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 17 НУУЦ
Охид бүсгүйчүүд өдөр тутамдаа гоо сайхандаа анхаарах, дэгжин харагдах хэрэгцээ гардаг. Гэвч заримдаа тэр болгон анзаараад байдаггүй бяцхан хэрнээ энгийн алдаануудыг гаргадаг. Энэхүү зөвлөмжийг дагаснаар тэдгээр алдаануудыг хэрхэн засч болох, дагаж мөрдсөнөөр ямар өөрчлөлт гарахыг хараарай. Ингээд хэн бүхний тэр бүр мэдээд байдаггүй гоо сайхны нууцаас хүргэж байна. 1. ҮСЭЭ УГААХДАА ХЭТ ЗАЛХУУРАХГҮЙ ГЭВЭЛ ХУУРАЙ ШАМПУНЬ АШИГЛААРАЙ Хуурай шампунь үсний …
-
26 May
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежемент ҮЦК” ХХК AmCham Mongolia-ийн гишүүн болжээ
Өнгөрсөн сард “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежемент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл АНУ-д айлчилж Дэлхийн банк, Олон улсын вальютын сангийнхантай уулзаж, хөрөнгө татан төвлөрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлсэн. Ийнхүү тум компани компанийнхаа эрхэм зорилго болон алсын харааны хүрээн дэх тодорхой зорилгуудыг хэрэгжүүлэхээр АНУ-аас хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх, хөрөнгө оруулалт менежментийн чиглэлээр туршлага судлах олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор AmCham Mongolia-ийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл