Охид бүсгүйчүүд өдөр тутамдаа гоо сайхандаа анхаарах, дэгжин харагдах хэрэгцээ гардаг. Гэвч заримдаа тэр болгон анзаараад байдаггүй бяцхан хэрнээ энгийн алдаануудыг гаргадаг. Энэхүү зөвлөмжийг дагаснаар тэдгээр алдаануудыг хэрхэн засч болох, дагаж мөрдсөнөөр ямар өөрчлөлт гарахыг хараарай. Ингээд хэн бүхний тэр бүр мэдээд байдаггүй гоо сайхны нууцаас хүргэж байна.
1. ҮСЭЭ УГААХДАА ХЭТ ЗАЛХУУРАХГҮЙ ГЭВЭЛ ХУУРАЙ ШАМПУНЬ АШИГЛААРАЙ
Хуурай шампунь үсний тослогтой тэмцэхдээ хамгийн шилдэг нь гэж хэлж болно. Учир нь хуурай хэлбэрээр цацаж хэрэглэдэг бөгөөд хэрэглэдэг тун хялбар. Үсний ургалтыг дэмждэг ба тослогтой үсэнд хамгийн сайн тэжээл өгнө.
2. БУДСАН ХУМСАА ДАХИН ДАХИН СЭРГЭЭЖ АЖИЛ БОЛОХЫН ОРОНД…
Дөнгөж будсан хумс удаагүй байтал ховхрох тохиолдол их хий бий. Тэгвэл үүнийг гелэн хумсний будгаар давхарлан будах нь амархан ховхрохоос сэргийлэхийн зэрэгцээ ажлыг тань хөнгөвчилнө.
3. ХӨМСӨГНИЙ ХАРАНДААГ ТОД БОЛГОХ АРГА
Хөмсөгний харандаагаар будах нь зарим охидод хялбар байдаг бол энэ нь заримдаа бүдэг гарах тохиолдол бий. Харандааны үзүүрээ лаан дээр 2-3 секунд барихад л хангалттай. Ингэснээр тод гарч удаан хэрэглэнэ.
4. ХӨМСГӨӨ ЗӨВ ХЭЛБЭРТЭЙ БУДАХ АРГА
Хөмсөгний эхлэл хэсэг нь хамарны гадна угалзтай харалдаа шулуун хэсгээс эхэлж будна. Харин хөмсөгний өргөлттэй цэгийг хамарны угалзнаас нүдний голын хүүхэн харааны төвийг дайруулан татсан шулуун цэгт тэмдэглэн будна. Үзүүр хэсгийг мөн л хамарны угалзнаас нүдний буланг дайруулан татсан шулуун цэг хүртэл будна. Доорхи тайлбар зургийг дагуу сайтар анхаарч будуул нүүрний төгс хэлбэр гарна.
5. СОРМУУСНЫ БУДГААР БУДАХААСАА ӨМНӨ
Сормуусны будгаа хэрэглэхээсээ өмнө илүү гарсан эсэхийг сайтар хараарай.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу