“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат танилцууллаа. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 22.5-1 /хахууль өгөх/, 22.4-2.4 /хахууль авах/ , 2002 оны Эрүүгийн хуулийн 268.1/ хээл хахууль авах/ 269.1 /хээл хахууль өгөх/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай …
Monthly Archives: May 2020
May, 2020
-
26 May
Шивээ-Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болголоо
“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан …
-
26 May
Илүүдэл жингээсээ хэрхэн салах вэ?
Бүсгүй та өөрийн жиндээ санаа зовдог уу? Зовдог бол яг хэзээнээс өөрийгөө өөрчлөх алхмыг эхлүүлэх гэж байна? Өдөр болгон “яг маргааш” гэж өөрийгөө хуурч байгаа юм биш биз. Учир нь ертөнцийн маргааш дуусахгүй шүү дээ. Тиймээс энэ бодлоосоо салж, өөрчлөлтийг эхлүүлэх цаг нь болжээ. Урам зориг дүүрэн бүсгүй таньд тус хүргэх хэдэн зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. 1. Алхангаа туръя Хэрэв …
-
26 May
10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг өнөөдөр нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Төслийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Инновац, …
-
26 May
БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас нэг сая юанийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө
БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулан нэг сая юанийн үнэ өртөг бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын хамгалалтын хувцас хэрэгсэлийг буцалтгүй тусламжаар өгч буйг Элчин сайд Цай Вэнруй Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод хүлээлгэн өглөө. Хил хязгааргүй тархаж буй цар тахалтай манай улс тууштай тэмцэж байгаа бөгөөд батлан хамгаалах салбарын үүрэг оролцоо …
-
26 May
ГБХЗХГ: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “Ковид-19 цар тахлын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр …
-
26 May
Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав. Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусын цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. …
-
26 May
Л.Мөнхтүшиг: Алтанбулаг боомтоор 594 орчим оюутан ирнэ гэсэн тооцоолол байна
Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.05.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “ УОК, Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр өглөө ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа эхэлсэн. Өнөөдөр өглөө захиалгат нислэгээр ирсэн 171 иргэдээс гадна өнөөдөр болон маргааш Алтанбулаг боомтоор бусад оюутан залуучуудыг татан авна. Алтанбулаг боомтоор нийт 594 орчим оюутан ирнэ гэсэн тооцоолол байна. …
-
26 May
Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, АНУ-ын Input Output HK компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, блокчэйн технологийн програмчлалын хэлний нарийн мэргэжилтнийг бэлтгэх, нийслэлээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг блокчэйн технологи ашиглан цахимжуулах зэрэг ажлуудын хүрээнд талууд хамтран сургалт зохион байгуулах, судалгаа хийхээр тохиролцов. Input Output HK нь peer-to-peer инноваци болон блокчэйн технологийг ашиглан гурван тэрбум хүнд …
-
26 May
Д. Нямхүү: Дөрвөн оюутан эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18, тавдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирээд ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүнд давтан шинжилгээ хийсэн. 14-нд Алтанбулаг боомтоор орж …
-
26 May
АИ-92 авто бензин 1,320-1,400 төгрөгийн хооронд борлуулагдана
Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар /2020.05.26/өнөөдөр мэдээлэл хийлээ. АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин …
-
26 May
ГБХЗХГ-ын харьяа хүүхдийн тусламжийн 108 утасны чатбокс үйлчилгээнд сэтгэл зүйч бэлтгэх сургалт эхэллээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхзул нар “Онцгой нөхцөл байдлын энэ үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх” гэрээг үзэглэлээ. Дэлхий нийтээр цар тахал гарсан энэ онцгой цаг үед Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас холбогдох хуулийн хүрээнд чатбокс үйлчилгээг нэвтрүүлж, хүүхдийн эсрэг …
-
26 May
Пакистаны 107 хүнтэй нисэх онгоц Карачи хотод унажээ
Өнгөрсөн Баасан гарагт Пакистаны PIA (Pakistan International Airlines) компанийн 99 зорчигч, экипажийн найман гишүүнтэй нисэх онгоц Карачи хотын хүн амын ихээр суурьшсан бүсэд унаж осолджээ. Лахор хотоос хөөрсөн онгоц Карачи хотын Жиннах олон улсын нисэх буудалд газардах гэж байсан гэнэ. Сошиал сүлжээнд онгоц унасан газраас хар утаа олгойдож байгааг харуулсан дүрс бичлэг, зурагнууд тарсан байна. Пакистан улсын агаарын тээврийн салбарт томоохон осол үе үе гардаг бөгөөд …
-
26 May
Хонг Конгийн бослого дахин сэргэж, цагдаагийн эсэргүүцэлтэй тулгарлаа
БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй хуулийг эсэргүүцсэн энгийн иргэдийн жагсаал Хонг Конгод энэ сарын 24-ны өдрөөс эрчээ авч эхэлжээ. Хонг Конгийн гудамжинд энэ сарын 24-ны өдөр мянга мянган хүн цугларч, нутгийн эрх мэдэл, иргэдийн эрх чөлөөнд заналхийлсэн БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй үндэсний аюулгүй байдлын талаар маргаантай хуулийг эсэргүүцэн жагсжээ. Жагсагчид үд дундын үед хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт цугларч эхэлсэн байна. Гэвч …
-
26 May
Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллийнхээ эхэнд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг талаарх товч мэдээллийг хүргэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл