Monthly Archives: July 2020

July, 2020

  • 17 July

    Л.Цэдэвсүрэн:Багшийн хөгжлийн асуудалд үйлдвэрчний эвлэлийн байр суурь, оролцоог хангаж ажиллана

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон тэргүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага, салбараа сайн мэддэг хүн сайдаар томилогдсонд баяртай байна гээд санал, хүсэлтээ танилцууллаа.   Тус холбооны зүгээс яамтай өмнө байгуулсан хамтын хэлэлцээрийг идэвхтэй үр дүнтэй хэрэгжүүлэх, багш нарын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, түрээсийн орон сууцанд хамруулах, …

  • 17 July

    Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай үүрэгт ажилдаа орлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар салбарын дэд сайд нарыг томилсон. Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнайг томилсон. Шинэ ажилд томилогдсонтой холбогдуулан ЗГХЭГ-ийн дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд асан Т.Гантулга болон нэгжийн удирдлагууд шинээр томилогдсон дэд сайд М.Баярмагнайг угтан авч, амжилт хүслээ. …

  • 17 July

    Тарваган тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангахыг үүрэг болголоо

    Тарваган тахлын сэжигтэй тохиолдол нэмэгдэж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, удирдлагын баг, харьяа байгууллагын дарга, захирал нар өнөөдөр шуурхай хуралдлаа. Хурлын үеэр эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, тусгаарлах өрөөг бэлтгэх, эрсдэл өндөртэй аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг ажлын байранд сургах, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайд үүрэг болгов. Тодруулбал, энэ оны долдугаар сард Ховд, Говь-Алтай …

  • 17 July

    Нийслэлийн ногоон бүсэд 12 зуслан үйл ажиллагаа явуулна

    Нийслэлийн ногоон бүсэд байнгын үйл ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 2020 онд үйл ажиллагаа явуулахаар 13 зуслан хүсэлт ирүүлсэн. Үүнээс 9 зуслан Нийслэлийн ногоон бүсийн, 4 зуслан нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай зуслангууд юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн А/930 “Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай” дугаартай …

  • 17 July

    Ж.Батбаясгалан: Коронавирустэй тэмцэж байгаа шиг тарваган тахалтай тэмцэх шаардлага үүсч байна

    Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсан талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 1520 дуудлага ирсэн. 2019 онд 110 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарч, орох хөдөлгөөн хийсэн байдаг. 2020 онд буюу энэ жил …

  • 17 July

    Сангийн дэд сайдаар С. Мөнгөнчимэг томилогдлоо

    Засгийн газар 2020 оны долдугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний хамт Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайдуудыг томилсон. Сангийн дэд сайдаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайдаар ажиллаж байсан С.Мөнгөнчимэг ажиллахаар боллоо. С.Мөнгөнчимэг нь 1979 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, олон улсын худалдааны магистр зэрэгтэй. Боловсрол: -1997 …

  • 17 July

    Монгол Улс зургадугаар сард 2.4 сая тонн нүүрс экспортолжээ

    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын …

  • 17 July

    Тавантолгой-Зүүнбаян төслийн захиалагчийн хяналтыг “Тавантолгой төмөр зам” компани үргэлжлүүлнэ

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны …

  • 17 July

    Мөнгөний нийлүүлэлт 4.8 их наяд төгрөгөөр өссөн байна

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.  Мөнгөний нийлүүлэлт М2 зургаадугаар сарын эцэст 21.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 966 тэрбум төгрөг буюу 4.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Ийнхүү өсөхөд Валютын хадгаламж 1.4 их наяд төгрөг буюу 47%Валютын харилцах 105.4 тэрбум төгрөг буюу 4.7%Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 39.3 тэрбум төгрөг …

  • 17 July

    Зөвлөгөө: Үерийн дараа халдваргүйжүүлэх бодисыг бэлтгэх, хэрэглэх

    Үерийн дараа хуримтлагдсан лаг шаврыг зайлуулсны дараа 2-3 удаа хөрсийг эргүүлж наранд хатаана. Дээрх халдваргүйжүүлэх бодисын аль нэгийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын заавраар хэрэглэнэ. Хлорын шохой: 10 гр хуурай хлорыг 10 л усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1-1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ. …

  • 17 July

    Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

    Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг шүүх хурал үргэлжилж байна. Шүүхээс Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарт авсан байсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан юм. Шүүх хуралдаан түр завсарлах үед шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүний зүгээс нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж байгаа аж.

  • 17 July

    Гадаад харилцааны сайд хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад чиглэл өглөө

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нар, бие бүрэлдэхүүнд хилийн чанадаас буцах хүсэлт гаргасан иргэдээ үе шаттайгаар татах хүртэл нөөц бололцоо, иргэдийн санал санаачилга болон суугаа, хавсран суугаа орны хамтын ажиллагаанд тулгуурлан бүх талаар дэмжиж ажиллахыг чиглэл болгов. Түүнчлэн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг чанд мөрдөж ажиллах, дипломат албаны эрх ямба, дархан …

  • 17 July

    ХЗДХ-ийн сайд, дэд сайд нар цагдаа, дотоодын цэргийн албан хаагчидтай уулзлаа

     ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд С.Баатаржав нар өнөөдөр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа. Уулзалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, газар, хэлтсийн удирдлагууд болон 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид онлайнаар оролцлоо. Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд Монголын цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны 99 жилийн ойн мэнд хүргээд, ХЗДХЯ-наас цагдаагийн байгууллагын ажлыг сайжруулах, иргэдийн гомдол саналыг …

  • 17 July

    Уинона Райдер: Жонни Депп намайг хэзээ ч хүчирхийлж байгаагүй

    Жонни Депптэй дөрвөн жилийн турш харилцаатай байсан жүжигчин Уинона Райдер Холливудын алдарт жүжигчин Жонни Депп болон Эмбер Херд нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Лондоны дээд шүүхэд  болсон байна. Шүүх хуралдаанд дөрвөн жилийн турш Депптэй харилцаатай байсан жүжигчин Уинона Райдер гэрчийн мэдүүлэг өгчээ. 57 настай ноён Деппийг “эхнэрээ зодсон” гэх нийтлэлийг “Sun” сонинд нийтлэгдсэнийг тэрбээр эсэргүүцэн шүүхэд өгсөн ч сонины …

  • 17 July

    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажлаа хүлээн авлаа

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 тоот тогтоолоор ОБЕГ-ын даргаар бригадын генерал Г.Ариунбуянг томиллоо. ОБЕГ-ын даргын ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар оролцлоо. Шадар сайд Я.Содбаатар ОБЕГ-ын даргын ажлыг хүлээлцэх үеэр хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллага нь өнөөдөр гамшгийн …