Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай …
Monthly Archives: July 2020
July, 2020
-
1 July
Шадар сайд Ө.Энхтүвшин мэргэжлийн хяналтын байгууллагын 53 албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан билээ. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэхүү хөтөлбөрт хамрагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөлд орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг гардуулан өглөө. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын …
-
1 July
Онцгой байдлын байгууллагын 95 алба хаагч орон сууцны батламжаа гардлаа
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, нийслэлийн орон …
-
1 July
Шинэ парламентын гишүүдийг байнгын хороодод хуваариллаа
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.01) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын …
-
1 July
УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нар сонгогдлоо
Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.01) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр …
-
1 July
Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, МАН-ын VII бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, зөвшилцөх саналаа өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авч, УИХ-д оруулахаа мэдэгдэв. Мөн МАН өнгөрсөн …
-
1 July
Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргаар улиран сонгогдсонд нь баяр хүргэж, эдийн засгийн хүнд хэцүү цаг үед парламентын үйл ажиллагааг ажлын, амралтын өдөр гэж ялгахгүйгээр тасралтгүй явуулахыг сануулж, өнөөдрөөс ажилдаа шуурхайлан орохыг хүслээ. Ялангуяа, Төрөөс төмөр замын …
-
1 July
С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хотын даргын албан тушаалаа өгч байгаатай холбогдуулан 1 жил гурван сар буюу 460 хоногийн хугацаанд хийсэн бодлогын ажлаа тайлагналаа. Өнгөрсөн хугацаа нийслэлчүүдийн хувьд томоохон шалгуур, сорилтуудыг даван туулсан түүхэн он цаг байсныг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Улаанбаатарчуудын гол асуудал болсон утааг 50 хувиар бууруулахад Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж, энэ шийдвэрийг …
-
1 July
Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа бодлогын баримт бичгийн хамт хүлээлгэн өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон бодлогын баримт бичгүүд болох Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” …
-
1 July
Монголбанкны Эрдэнэсийн санд 45 нэрийн дурсгалын зоос худалдаж байна
Улс орон бүр түүхэн онцлог үйл явдалд зориулж зоос гаргадаг. Монгол Улс ч энэ жишгээр түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулан, өвөрмөц загвартай, цөөн тоотой үнэт зоосыг гаргадаг бөгөөд эдгээр нь зах зээлд эрэлт ихтэй байдаг аж. Монгол Улсын банк Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоосыг 1971 онд анх гаргажээ. …
-
1 July
Иргэн С. Нэргүй цагдаагийн алба хаагч нартаа талархал илэрхийлэв
Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулагдаж байх үеэр нийслэл хотын зарим айл өрх, тээврийн хэрэгслүүд үерт өртөж, их хэмжээний гарз хохирол учирсан. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтад буусан их үерт 11 настай хүү урсахад тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид амь тэмцэн, амжилттай аварсан тухай өмнө нь та бүхэнд мэдээлж байсан. …
-
1 July
Л. Мөнхтүшиг: Долдугаар сард Сөүл хот руу зургаан удаа тусгай нислэг үйлдэнэ
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.07.01/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр долдугаар сард хийгдэх тусгай нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ. Энэ сард Сөүл хот -зургаа, Япон улсын Токио хот -2, Франкфурт-1, Истанбул-1 нийт 10 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гадаадад байгаа иргэдээ долдугаар сард татан авна, энэ тухай мэдээллийг өгье. Тусгаарлах …
-
1 July
Д.Амарбаясгалан: Ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум төгрөгийн өр төлөх том үүрэг хариуцлага байгаа
МАН-ын VII-р Бага хурал өнөөдөр 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Хуралдаанд оролцсон 189 гишүүний 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар сонгохыг дэмжлээ. Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар хурлыг удирдан явуулсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар мэдээлэл хийлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өнөөдрийн бага хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр …
-
1 July
Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ
МАН-ын VII-р Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 189 гишүүнтэйгээр эхэлж 87,5 хувийн ирцтэйгээр болж өндөрлөлөө . Бага хурлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдаж явууллаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасан. Энэ дагуу УИХ-д олонх болсон …
-
1 July
Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг оюутан эдгэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 406 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж танилцуулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 370 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-т сэжигтэй гэж үзэн тусгаарласан хоёр, тандалтын зорилгоор хийсэн долоон шинжилгээ, ачаа тээврийн 19 жолоочид коронавирус илрээгүй. Өнөөдөр 21 настай нэг оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл