Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.07.02) 12 цаг 40 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэв. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Батболд даргалан хуралдуулав. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд …
Monthly Archives: July 2020
July, 2020
-
2 July
У.Хүрэлсүх: Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах үлдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-д оруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудалтай холбогдуулан Улсын …
-
2 July
Ерөнхий сайдад ДАЙХ ҮГ
МАН парламентын сонгуульд олонх болж, Засгийн газраа бүрдүүлэх эрхийг ард түмнээс авч чадсан. Тиймдээ ч ирэх жилүүдэд иргэдийнхээ итгэлийг алдахгүй ажиллах их хариуцлага тэдэнд бий. УИХ-ын шинэ гишүүд үнэмлэхээ авч, тангарагаа өргөснөөр МАН-ын ялалтын баяр дуусч, цаг хугацааны тоолуур явж эхлэв. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх багаа зөв бүрдүүлэх нь чухал. Ингэхдээ улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар …
-
2 July
У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.02) хуралдаан 10.04 цагт 54.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан юм. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан МАН Улсын Их Хурлын гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг …
-
2 July
Г.Нэргүй: Бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр тоглуулахгүй байхад эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлагатай
Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, “Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь хүргэв. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Туул, Тэрэлж голын …
-
2 July
“Хоггүй аялал гоё” аян амжилттай үргэлжилж байна
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аялал гоё” 3 сарын аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтанзул, “Join me” компанийн гүйцэтгэх захирал Э.Цоморлиг нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү аяны …
-
2 July
И.К.Азизов: Манай улсын улс төр, нийгэм эдийн засаг, иргэдийн аж амьдралыг өөрчлөх чухал мөч тохиож байна
ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, Дархан-Уул аймаг дахь Ерөнхий Консулын хэлтэст 6 сарын 27, 7 сарын 1-нд зохион байгууллаа. Бүх нийтийн санал асуулга 6 сарын 25-наас 7 сарын 1-нд ОХУ даяар төдийгүй хилийн чанадад өрнөсөн юм. Манай улсад ОХУ-ын 3000 орчим иргэн оршин суудгаас санал хураалтад оролцох насны 1000 …
-
2 July
Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна. Шинээр бүрдсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэн эрхийн хугацааны анхны хуралдаан өнөөдөр (2020.07.02) 09 цаг 14 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны анхны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдаар …
-
2 July
Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Коронавируст цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/930 захирамж гаргасан байна. Захирамжид дэлхий нийтэд тархаж буй “Ковид-19” халдварт цар тахалтай тэмцэх, …
-
2 July
Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа. Тэрбээр “Долоодугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Батлан хамгаалахын сургуулийн оюутан 42 хоног эмчлэгдээд гарч байгаа нь энэ. Нийт батлагдсан тохиолдол 220 байгаагаас 177 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа …
-
2 July
Ж.Батбаясгалан: Нийслэлд шинэ хүн ирж, шинэ зүйл яриагүй учраас та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн байж, хариуцлагатай ажиллах нь чухал
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдон тангарагаа өргөсөнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж, С.Амарсайханыг чөлөөлж, Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд холбогдох хуульд заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасан …
-
2 July
БНСУ-аас 420 иргэн эх орондоо ирнэ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон. Энэ дагуу өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр 420 иргэн эх орондоо ирнэ. Эхний онгоцоор 168 иргэн ирэх бөгөөд 12:50 цагт, хоёрдахь онгоцоор 252 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт “Чингис” хаан улсын нисэх буудалд газардах …
-
2 July
АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ
АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse” байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ. Тодруулбал зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт олон улсын хүмүүнлэгийн онгоцоор 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Эх орондоо ирсэн иргэдийг “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой …
-
2 July
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-аар шийдвэрлэхийг хүслээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч …
-
2 July
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 12. Бархасвадь гараг. Онгоц одтой, нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Төмөр Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл