Monthly Archives: August 2020

August, 2020

  • 3 August

    Ашигтай ажилласан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 368.8 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдсан билээ. Уг хуралдаанаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай  асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн төсвийн санхүүжилттэй 15 төсөвт үйлдвэрийн газар , өөрийн  үйл ажиллагааны орлогоор санхүүждэг 17 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байна. Үүнээс  15 үйлдвэрийн газрын …

  • 3 August

    Монгол эрдэмтэд шинэ төрлийн коронавирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур гарган авлаа

    Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авлаа. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори,  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээжээ.   Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх УхаанТехнологийн Сангийн дэмжлэгтэйгээр ийнхүү SARS-CoV2 вирусний эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл,  молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна.  Уг оношлуур нь хүний …

  • 3 August

    Нийслэлийн таван дүүрэгт нийт 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ

    Наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар он гарсаар улсын хэмжээнд 11 аймгийн 25 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алдсан байна. Үүний 51 нь том хүн, 18 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ …

  • 3 August

    Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-7, НД-8 тайлан цахимжуулалт 90 хувьтай үргэлжилж байна

    Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оноос хэрэгжиж эхэлснээр ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-7, НД-8 тайланг нийгмийн даатгалын байгууллагад цаасаар хүргүүлэн баталгаажуулж ирсэн. 1995-2005 оны хоорондох өссөн дүнгээр 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас тайлан цахимжаагүй, цаасан хэлбэрээр 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж байсан юм. ХНХЯ-ны Нийгмийн …

  • 3 August

    Турк улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

    ОХУ 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн БН Турк, Танзани, Их Британи Умард Ирландын Вант улс зэрэг орнуудтай харилцан агаарын хилээ нээгээд байгаа ба ОХУ-д байнгын оршин суух үнэмлэхтэй бусад орны иргэдийг ОХУ-ын хилээс нэвтрүүлнэ гэх шийдвэр гаргасан байна. Манай иргэд ОХУ руу Турк улсаар дамжин нисэх хандлага ихсэх боллоо. Турк улсаас ОХУ-д байнгын оршин суудаггүй иргэдийг онгоцонд суулгахгүй тохиолдол …

  • 3 August

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, цаашдын хөгжилд нь нөлөө үзүүлдэг салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар. Тэдэнд чанар, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатайгаас гадна тухайн хүний хөгжлийн бэрхшээлээс хамаарч нэмэлт хэрэгцээ шаардлага гарч байдаг. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд …

  • 3 August

    “Анна Каренина” УДЭТ-ын тайзнаа тавигдана

    “Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ. Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь “Анна Каренина” романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх …

  • 3 August

    Тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчил илрүүлжээ

    Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр сум руу хууль бусаар агнасан тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Уг зөрчилд Мэргэжлийн хяналтын газар арга хэмжээ тооцсон байна. Хууль бусаар тарвага агнасан, худалдсан гурван иргэнд нийт 600 мянган төгрөгийн торгууль ногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 2.5 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.  Түүнчлэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа эрсдэлтэй энэ үед …

  • 3 August

    Аз жаргалын индекст Монголыг 92-т оруулжээ

    CEOWORLD гэх америкийн сэтгүүлд миний бичдэг ярьдаг нэг сэдэв хэвлэгджээ. Монгол маань XXI зууны энэ цаг үед тэнэж төөрчихөөд өөрийгөө олохгүй будлиад байгааг ялгах санаатай тэр жагсаалт хүснэгтийг тольдож байна. Тэр чигт нь хөрвүүлээд буулгая. Оновчтой буулгасан эсэхийг бүү мэд? Гэхдээ ойлгосон хэмжээндээ буулгалаа. Эх сурвалжийг CEOWORLD magazine LTD, Fifth Avenue, New York, NY, 10001, United States гэх хаягаар, бас https://ceoworld.biz/ сайтаас …

  • 3 August

    14 удаагийн тусгай нислэгээр 3500 орчим иргэнээ татан авна

    Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3500 орчим иргэнээ татан авна. Энэ дагуу 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна. 08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар 08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар 08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар 08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар 08 дугаар сарын 10-нд …

  • 3 August

    А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал нийгмийн халамж, даатгалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг дэмжих төслийн 1-р шат саяхан хэрэгжиж дууссан. Хоёрдугаар шатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр хоёр талын …

  • 3 August

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц наймдугаар сарын 1-ны өдөр 17:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирлээ. Үүнд, хөгжлийн бэрхшээл 1, өндөр настан-асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Мичид, Намуун, Зүчи, Боржигон зочид буудалд 21 …

  • 3 August

    Засгийн газар зээл, тусламжийг юунд зарцуулсан бэ

    Монгол Улс 2020 оны нэгдүгээр сараас “Ковид-19” цар тахлаас иргэдээ хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хилээ хаасан. Улмаар эдийн засаг зогсонги байдал орж экспорт эрс буурснаар төсвийн орлого 2020 оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасраад байна. Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг …

  • 3 August

    Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоног эхэллээ

     Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ныг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил тус 7 хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Манай улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж, Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэвтрүүлсээр …

  • 3 August

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 2020 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар …