Monthly Archives: August 2020

August, 2020

  • 26 August

    Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ

    Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв. Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа …

  • 26 August

    Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Монгоп Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа билээ. Сүүлийн үед үүссэн …

  • 26 August

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Б.Саранчимэгийг сонголоо

      Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2020.08.25/ хуралдаан 15 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхлэв.  Байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хэлэлцэх асуудлаа баталлаа.     Эхлээд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн …

  • 26 August

    Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Б.Энхбайгалийг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Бямбасүрэнгийн Энхбайгалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, бүсчилсэн хөгжил (хот, бүсчилсэн хөгжил, орон нутаг)-ийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томиллоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ БЯМБАСҮРЭНГИЙН ЭНХБАЙГАЛЬ: Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Бямбасүрэнгийн Энхбайгаль нь эдийн засаг, хөдөө аж ахуй, бүсчилсэн болон орон нутгийн хөгжил, улсын хөгжлийн бодлого, төрийн бодлого, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр олон …

  • 26 August

    Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

    Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар үүлшиж, бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.  Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс …

  • 26 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 8. Буд гараг. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Хуран үйлдэхүйСуудал:  Шороо Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг …

  • 25 August

    Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгууллаа

    ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж  “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар өнөөдөр/2020.08.25/ 15:00 цагт гарын үсэг зурлаа.  Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ …

  • 25 August

    Хувийн болон улсын аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор бүх эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг худалдаж авах тогтолцоо бүрдэнэ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаанаар  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …

  • 25 August

    Б.МӨНХБААТАР: СУМЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙХДЭЭ ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙГ ШИЙДЭН ЖИШИГ БОЛГОНО

    Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдлаа. Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх асуудалтай холбогдуулан ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд холбогдох салбар яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, газрын албан тушаалтнууд хариулт өгөв. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Орон нутагт барилгын матрериалын үйлдвэр байгуулах” талаар ямар бодлого барьж байгааг тодруулсан юм.  Үүнд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: -Орон нутагт барилгын материалын үйлдвэр барих …

  • 25 August

    Т.Мөнхсайхан: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих төв байгуулна

    Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ орон нутгийн түвшинд хүн амыг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, эрт илрүүлгийг зохион байгуулах асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулахын тулд “Эрүүл мэндийг дэмжих …

  • 25 August

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020-2021” Өмнөговь аймгийн хэмжээнд зарлагдлаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-2021 он/ Өмнөговь аймгийн хэмжээнд зарлалаа.  Хөтөлбөрийн зорилго “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн оюутан, залуусыг Их дээд сургуульд суралцаж хүссэн мэргэжлээ эзэмшихэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй Монгол улсдаа болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг боловсон хүчин болоход дэмжлэг үзүүлэх. Хөтөлбөрийн хамрах хүрээ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 7 дахь жилдээ “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд …

  • 25 August

    НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж байна.  Хуралдааны эхэнд 2016-2020 оны нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар, 2020 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын мэдээллийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өглөө. Бүлгийн хуралдаанаар 2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын …

  • 25 August

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2020-2021” улсын хэмжээнд зарлагдлаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-2021 он/ улсын хэмжээнд зарлалаа.   Хөтөлбөрийн зорилго  “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, улс орноо хөгжүүлэхэд оршино.   Хөтөлбөрийн хамрах хүрээ  Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 2 болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулна.  Тавигдах шаардлага: 1. Дараах мэргэжлийн …

  • 25 August

    ГБХЗХГ:Асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэлээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Батзүү” ХХК-тай хамтран түр хамгаалах байр болон асрамж, халамжийн төвийн 120 гаруй хүүхдүүдэд “NANO UNIFORM 2020”  сурагчийн дүрэмт хувцас гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо . Энэ арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, “Бат Зүү” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунчимэг, “Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг нар оролцлоо.   Энэ үеэр …

  • 25 August

    Т.Ням-Очир: Нэгдүгээр ангид орох хүүхдийн бүртгэл үргэлжилж байна

    Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт хамтран оролцож мэдээлэл өгч байна. Өнөөдрийн /08.24/ мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хичээлийн жилийн бэлтгэлийн талаар дараах 5 багц сэдвээр мэдээлэл өглөө. 1.”Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх …