Monthly Archives: August 2020

August, 2020

  • 25 August

    Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. 2020 оны ургацын урьдчилсан балансын дүнгийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Энэ онд 394 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 364 мянган га-д улаан буудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тос, 52.7 мянган га-д тэмжээлийн ургамал тариалсан байна. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс …

  • 25 August

    Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо

    Иргэн та нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо.  Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд А.Ариунзаяа танилцуулав. Эхний ээлжид Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Одонтой ээжийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан авах боломжтой. Үүний тулд цахимаар хүсэлтээ илгээн өөрийн дансаа халамжийн нэгдсэн системд …

  • 25 August

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгав

    Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр болж КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. Түүнчлэн нөхцөл байдлыг харгалзан 09 дүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, …

  • 25 August

    З.Болормаа: Хайр гэж тэгвэл яг юу юм бэ нэг их хийсвэр ойлголт л яваад байдаг

    – МЭДЭЭЖ АСАР ОЛОН УХАГДАХУУН ХӨНДӨГДӨХ Ч ХАМГИЙН ЧУХАЛ НЬ СЕКС ЮМ- МОНГОЛЧУУД 50 НАС ГАРААД Л ДАВСАГНААСАА ХАМААРАЛТАЙ АМЬДАРДАГ Монголчуудын тэр бүр яриад байдаггүй сэдэв бол сексологийн боловсрол. Ярьдаггүй болохоор мэдлэг мэдээлэл хомс. Насанд хүрэгсэд ч нарийн мэдээлэлтэй байдаггүй. Тэгвэл “Ла Санте” эмнэлгийн захирал З.Болормаагийн ярианаас та шинэ содон, тэр бүр хүмүүс яриад байдаггүй ч хамгийн хэрэгтэй мэдээллийг авах …

  • 25 August

    Д.Сарангэрэл:Улсын хэмжээнд хөхүүрийн айраг бэлтгэдэг 238 өвлөн уламжлагч байдаг

    Монгол улс “Хөхүүрийн айраг исгэх уламлжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авснаас хойш зохиогдож буй анхны Айрагны баяр өнгөрсөн амралтын өдөр Булган аймгийн Сайхан сумын нутагт боллоо. Айрагны баярт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, АНУ-ын элчин сайд Майкл С. Клечески нарын зочид, төлөөлөгч оролцлоо. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа айрагны баяр нь …

  • 25 August

    Г.Оюун-Эрдэнэ: Зөвхөн миний дөрвөн хүүхэд гэлтгүй, монголын бүх үрс илүү сайхан орчинд амьдраасай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлигийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” одонг гардуулах ёслолын үйл ажиллагааг наймдугаар сарын наймны өдрөөс эхлэн засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одонгоо гардан авсан ээжүүдийн сэтгэгдлийг хүргэж …

  • 25 August

    Тапан Мишра:Зам, тээврийн салбарын тогтвортой хөгжлийн төлөө дэмжлэг үзүүлж ажиллана

    Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зохицуулагчийн газрын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд Л.Халтар Зам, тээврийн хөгжлийн яаманд хүрэлцэн ирж уулзаж байгаад талархал илэрхийлээд шинэ нисэх буудал, шинэ төмөр зам, авто зам, автотээвэр зэрэг Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар таницуулав. Тэрбээр агаарын тээврийн салбарт …

  • 25 August

    БОАЖЯ: Сөгнөгөрийн амнаас хууль бусаар нойтон мод бэлтгээгүй

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн амнаас хууль бусаар нойтон мод бэлтгэж байна гэх асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 1-р сарын 28-ны өдрийн 5-р тогтоолоор ойн сангаас 16440 куб.метр хэрэглээний болон түлээний мод бэлтгэх, модны хэмжээ, хуваарийг батлан 8 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгожээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар Мань-Уул хайрхан, Титэм …

  • 25 August

    Онцгой байдлын хэлтэст 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

    Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллаж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Энэ удаа дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хөрөнгийг нь шийдвэрлэн аливаас эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахаар дрон, богино долгионы радио холбоо зэрэг тоног төхөөрөмж, …

  • 25 August

    Олон улсын стандартад нийцсэн махны зах баригдаж байна

    Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Амарсайхан, Р.Жаргалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар, Т.Аубакир, Ц.Туваан нарын гишүүд  түүхий эдийн Эмээлт захын мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Эхлээд “Агро нэгтгэл трэйд” ХХК-ийн үйл ажиллагааатай танилцлаа. Тус компани өдөрт 100-150 бод, 1000-1200 бог нядалж байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 орчим иргэнийг ажлын байраар бүрэн хангадаг тухай компанийн захирал Л.Нямсүрэн танилцууллаа.  Цаашид зээлийн хүүг бууруулах,  нөөцийн мах бэлтгэлийн төсөв …

  • 25 August

    Зуршлын хүч /Номын тэмдэглэл/

    2012 онд хэвлэгдэн гарч байсан “The power of habit” ном нь “Хувь хүний зуршил бол амьдрал ажил дээр ч өөрийн хүссэн өөрчлөлтийг авчрах хамгийн том хүч” хэмээх гол санааг агуулсан бөгөөд хувь хүмүүсийн бодит кэйс, компаниудын судалгаа дээр тулгуурлан зуршлыг энгийнээр тайлбарласан юм. Энэхүү ном 2014 онд монгол хэл дээр орчуулагдан гарсан. Уг номыг гүйлгэж харахад зайлшгүй ширээнд байж их …

  • 25 August

    ХӨСҮТ:1,011 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр“2020 оны наймдугаар сарын 24-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1,011 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй байна. Шинжилгээг задалбал: -Наймдугаар сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ -Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 …

  • 25 August

    Д.Мөнхжаргал:Хөрсний бохирдлын судалгаа 2000 оноос эрчимжиж, гүний усны бохирдол, нянгийн бохирдлыг судлах болсон

    Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг стандарт үзүүлэлттэй харьцуулахад нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм. Мөн гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их …

  • 25 August

    ГХ-ны сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн даргатай цахим уулзалт хийв

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 8 дугаар сарын 24-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана-тай цахим уулзалт хийв. Тус комисс нь манай бүс нутгийн өмнө тулгарч буй нийгэм-эдийн засгийн сорилтыг даван туулах, тогтвортой хөгжлийн чиглэлээр бодлогын санал боловсруулах, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ирснийг Монгол Улс өндрөөр …

  • 25 August

    Цинлин баавгай амаржиж 152 грамм бамбарууш төрүүлжээ

    Цинлинг хэмээх панда 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Цинлинг Аварга Панда Судалгааны хүрээлэнд амаржиж 152 грамм жинтэй эм бамбарууш төрүүлжээ. Энэхүү бамбарууш тээх үйл явцыг тус хүрээлэн хиймэл үржүүлгийн аргаар бий болгосон бөгөөд шинэ бамбарууш мэндэлснээр Цинлинг панда 4 дэхь үеэ үзэж байгаа ажээ. Сонирхуулахад Аварга хулсны баавгай нь 1.2-1.5м урт, 75см өндөр. Биеийн жин 75-160кг байна. Эр нь …