Monthly Archives: August 2020

August, 2020

  • 18 August

    Казахстан, АНУ-руу наймдугаар сард нэмэлт нислэг хийнэ

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, 8 дугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлэлээ.Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй …

  • 18 August

    Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна

    Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гал тогоонд ажиллах тогоочдын ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах “Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалт”-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран зохион байгуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал сургалтыг нээж …

  • 18 August

    Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно

    “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилт тусгагдсан. Энэ хүрээнд ХНХЯ нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр нийгмийн халамжийн …

  • 18 August

    Хүсч буй ирээдүйгээ бүтээн байгуулъя

    “Нэгдсэн үндэсний байгууллага”-ын 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газраас “Хүсч буй ирээдүйгээ бүтээн байгуулъя” уриан дор төрийн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтанд НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд С.Зулпхар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг хэлэлцүүлэг нь НҮБ-ын 100 жилийн ой буюу …

  • 18 August

    М.Батбаяр: Түүхэн ач холбогдол бүхий зургаан цогцолборыг байгуулж байна

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл орон нутгийн томилолтоор Хэнтий аймгийн Дадал суманд ажиллалаа. Энэ үеэр Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаадын ажил болон тэдний тулгамдаж байгаа асуудлуудтай газар дээр нь танилцаж, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл орон нутгийн томилолтоор Хэнтий аймгийн Дадал суманд ажиллалаа. Энэ үеэр Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаадын ажил …

  • 18 August

    Зураач Ш.Ядамсүрэнгийн бие даасан “English Watercolour” үзэсгэлэн Арт галлерейд дэлгэгдлээ

    Зураач Ш.Ядамсүрэнгийн бие даасан “English Watercolour” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн “Арт” галлерейд дэлгэгдлээ. Дүрслэх урлагийн дунд сургуулиас анх гараагаа эхэлсэн зураач Шагдарсүрэнгийн Ядамсүрэн нь 2004 онд Их Британийн Chelsea Art & Design College-г Photoemotion чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргэжээ. Түүнчлэн 1996-2008 онд Их Британид ажиллаж уран бүтээлээ амжилттай туурвин 2002, 2004, 2006 онуудад British Open Championship-т тус тус аварга болж байв.

  • 18 August

    Гавьяат хуульч Н.Жанцан Германы их загалмай одонгоор шагнуулжээ

    ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер зарлиг гарган Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг Өргөн тууз, Алтан од бүхий Германы их загалмай одонгоор шагнасан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Тэрээр ХБНГУ-ын нэр хүндтэй, дээд шагналыг гадаад улсаас анх удаа, тэр дундаа монгол хүн хүртсэнд талархаж байгаагаа илэрхийлж, багшдаа баяр хүргэн …

  • 18 August

    Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх нэн ховор үзмэрүүдийг дэлгэнэ

    Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойд зориулан “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх есдүгээр сарын 2-нд зохион байгуулах гэж байна.  Энэ үеэр өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримт, дүрс бичлэг, эд өлгийн үзмэрүүдийг эх хувиар нь дэлгэсэн …

  • 18 August

    Фото: “Waiting for the Barbarians” киноны гол дүрд тоглосон жүжигчин Б. Ганчимэгийн гэрэл зургууд

    Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” киноны гол дүрд “Уугуул эмэгтэй”-ийн дүрийг бүтээсэн Баярсайханы Ганчимэгийг энэ удаагийн фото мэдээ буландаа онцолж байна. Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг өмнө нь “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders”, “Mad Lord” (Short film), “Three Dots and a Dash” (short …

  • 18 August

    Цуврал 3: Алдартнуудын хүүхэд нас VS одоо үе

    Ugluu.mn сайт та бүхэндээ дэлхий дахинд алдартай одуудын хүүхэд насны зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Цувралын гурав дахь хэсгийг хүлээн авна уу. #41 Zooey Deschanel #42 Channing Tatum #43 Amanda Seyfried #44 Scarlett Johansson #45 Amy Schumer #46 Rihanna #47 Natalie Portman #48 Jeremy Clarkson #49 Jack Nicholson #50 Kate Winslet #51 Ashton Kutcher #52 Eminem #53 Ben Stiller #54 Lindsay Lohan #55 Gigi Hadid #56 Janis Joplin #57 Jimmy Fallon #58 Madonna #59 Katy Perry #60 Jessica Alba

  • 18 August

    А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд нийт 586 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “Наймдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд нийт 586 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, -Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 258 хүний давтан шинжилгээ, -Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн …

  • 18 August

    БНХАУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна

    УОК-ын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн чартер нислэгээр гадаад орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Түүнчлэн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас иргэдээ татан аваад байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс буюу наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг эхлүүлж байна. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын гишүүн, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын …

  • 18 August

    Цахим хотын мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын төв нээгдлээ

    Мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилгоор дэлхийд өрсөлдөх чадвартай “10.000 программист” бэлтгэх төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд “Гэрэгэ Академи” сургалтын төв нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч …

  • 18 August

    УВС АЙМГИЙН ТЭС СУМАНД 150 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ ДОТУУР БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

    Увс аймгийн Тэс сум хүн амын тоогоороо аймгийн төвийн дараа ордог буюу хүн амын төвлөрөл ихтэй сум юм.  Төвийн сургуулиас гадна хоёр багт тус бүрт нэг, нэг бага сургуультай. Сүүлийн жилүүдэд сумын төвөөс зайдуу баг, тосгодоос төвд суралцах сурагчдын тоо эрс нэмэгдэхийн хэрээр сурагчдын дотуур байрны асуудал хөндөгдөж эхлээд байв. Тэгвэл 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн …

  • 18 August

    УОК-ын Шуурхай штаб: Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

    УОК-ын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар найман удаагийн нислэг үйлдээд байна. Хуваарийн дагуу, 08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар 08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар 08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар 08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар 08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар 08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ. Тэгвэл …