Monthly Archives: August 2020

August, 2020

  • 19 August

    Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ

    Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон.  Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын  2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг  нягталж, сонгуульд оролцох намуудыг  бүртгэхээр тогтоол гаргажээ. НИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн …

  • 19 August

    “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” хэлэлцүүлэг үргэлжилж байна

    Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч байгаа арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд болж байна.  Хэлэлцүүлгийг нээж …

  • 19 August

    НББХ:“Ковид 19” цар тахлыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн саналууд гаргалаа

     Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.19) хуралдаан 09 цаг 10 минутад 17 гишүүний 14 нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.    Байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн ирцийг танилцуулсны дараа Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн …

  • 19 August

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай” хуулийн төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох аргагүй их хэмжээний хохирол учруулж байна. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний хагас жилд 7.8 их …

  • 19 August

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллалаа. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц болон компанийн талаар гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг товч мэдээлэл өгөв. Төсөл Үндсэн технологийн 12 байгууламж, Дагалдах байгууламж, Дэд бүтэц, Үйлдвэрийн хотхон зэргээс бүрдэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт нь: Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, …

  • 19 August

    2020 оны сошиал медиа маркетинг тренд

    Маркетингийн стратеги төлөвлөгөөнд сошиал медиа гэх орон зай нэгэнт чухал байр суурийг эзлэх болжээ. Өнгөрч буй 2019 он сошиал медиа болон дижитал орчинд багагүй өөрчлөлтийг бий болгосон. Жишээ дурдвал “Харилцааны маркетинг буюу conversational marketing дэлхий даяар маркетингийн хамгийн халуун сэдэвт тооцогдох болсон” , “Бот зөвхөн мэдээлэл өгөхөөс илүү өөрийн гэсэн ойтой, хэрэглэгчийг таних болсон”, “Хэрэглэгчийн дата улам үнэ цэнэ бүхий мэдээлэл болсон” гээд олон олон өөрчлөлт шинэчлэлт бий болсон байна.  Ийнхүү байнга хувьсан өөрчлөгдөж буй маркетингийн нэг …

  • 19 August

    Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц томилогдлоо

    Монгол улсын засгийн газрын 2020.08.19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргыг томиллоо.Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц томилогдлоо. Ажилд томилох тухай тогтоолыг ЗГХЭГ-ын салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн уншиж танилцуулан гардуулсан юм. Тэрээр “Монгол улсын засгийн газар биеийн тамир, спортын асуудалд онцгой …

  • 19 August

    Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 21 тэрбум орчим төгрөг зарцуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийтийн тээврийн паркийг 21 тэрбум орчим төгрөгөөр шинэчилнэ Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор нийтийн тээвийн паркийг цахилгаан автобусаар шинэчлэхээр боллоо. Үүнд зориулж 20.9 тэрбум төгрөгийг зээллэг хэлбэрээр бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөв. Нийслэлийн зээллэгийг өрийн удирдлагын нэгдсэн …

  • 19 August

    Б.Цэрэн: Иргэн хүний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь зүйтэй

    Хан-Уул дүүргийн ИТХ, “Хоггүй Монгол” ТББ-ын “Явуулын Дахивар Авах Станц” хамтран тус дүүрэгт энэ амралтын өдөр ажиллаж, хогоо ангилан ялгаж тушаасан иргэд урамшуулал олголоо.     Хогоо ангилан ялгаж сурах нь эдийн засагт нэмэртэй Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн “Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бид олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь өнөөдөр хэрэгжиж …

  • 19 August

    Р.Дагва: Одоогийн байдлаар өндөр технологийг ашиглах замаар 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна

    Нийслэлийн ИТХ болон “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ хамтран “Ухаалаг Улаанбаатар” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын тэргүүн, доктор  Д.Жаргалсайхан болон залуу судлаачид, мэргэжилтнүүд оролцсон юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хот ухаалаг болно …

  • 19 August

    Д.Мөнхжаргал: Улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Орхоны нэгдүгээр хэсгийг төвлөрсөн дулаан хангамжид бүрэн холбож байгаа

    Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэлийн аяны талаар мэдээлэл хийлээ. 2020-2021 оны өвөлжилтийн  бэлтгэл  хангах  ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн  байгууллага,  харьяа газар дүүргүүд нийт …

  • 19 August

    Казахстан улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Жалгас Адилбаевтай уулзлаа. Хоёр улс боловсрол, шинжлэх ухааны салбарын олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын 2008 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээрийн дагуу Казахстан Улсад оюутан сургаж, суралцагчдын тоог нэмэгдүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн өнгөрөгч …

  • 19 August

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллалаа

    Энэ сарын 13-15-ны өдрүүдэд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллалаа. Байгаль Орчин Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүллээ. Аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Хэнтий аймгийн Биндэр суманд хэрэгжсэн уг төслийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын суурин …

  • 19 August

    ХӨСҮТ: 750 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр“Наймдугаар сарын 18-нд ХӨСҮТ, Дархан- Уул аймгий вирус судлалын лабораторид нийт 750 хүнд шинжилгээ хийсэн. 750 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, -Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний давтан шинжилгээ, -Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 78 хүний давтан шинжилгээ, …

  • 19 August

    БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

    Хятадын Засгийн газрын тэтгэлэг 2021 – бүрэн санхүүжилттэй тэтгэлэг. Уг тэтгэлгийг Хятадын засгийн газраас хэрэгжүүлдэг бөгөөд Хятадын 280 дээд боловсролын байгууллагад суралцах боломж олгодог. Дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд уг тэтгэлэгт хамрагдах боломжтой. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн магистрын болон докторын оюутнуудад зориулагдсан. Тэтгэлэгт 3500 юаны сар бүрийн стипенд, эрүүл мэндийн даатгал, амьжиргааны зардал зэрэг багтдаг. Хятадын Засгийн газрын тэтгэлэгт …