БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Хятадын Засгийн газрын тэтгэлэг 2021 – бүрэн санхүүжилттэй тэтгэлэг. Уг тэтгэлгийг Хятадын засгийн газраас хэрэгжүүлдэг бөгөөд Хятадын 280 дээд боловсролын байгууллагад суралцах боломж олгодог.

Дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд уг тэтгэлэгт хамрагдах боломжтой. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн магистрын болон докторын оюутнуудад зориулагдсан. Тэтгэлэгт 3500 юаны сар бүрийн стипенд, эрүүл мэндийн даатгал, амьжиргааны зардал зэрэг багтдаг. Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр хамрагдахын тулд цахим өргөдлийг CSC portal порталаар дамжуулан илгээдэг. Өргөдөл илгээсний дараа сонгосон их сургуульдаа CSC өргөдлийн маягтын хамт шаардагдах бичиг баримтуудыг илгээнэ.

Хятадын Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөр 2021 шалгуур шаардлага

Хятадын Засгийн газрын тэтгэлэг 2021-т хамрагдахын тулд дараах шалгууршаардлагыг хангасан байна:

Олон Улсын оюутан (хятад иргэншилтэй бус)

• Хятадын засгийн газар болон бусад хятадын тэтгэлэгт урьд өмнө нь хамрагдаагүй байх

• Насны хязгаар:

· Бакалаврын оюутан 25 наснаас дээшгүй

· Магистрын оюутан 35 наснаас дээшгүй

· Докторын оюутнууд 40 наснаас дээшгүй

• Боловсрол:

· Бакалаврын хөтөлбөрт ахлах сургууль болон түүнтэй дүйцэх боловсролын гэрчилгээ

· Магистрын хөтөлбөрт бакалаврын төвшний диплом

· Докторын хөтөлбөрт магистрын төвшний диплом

Хятадын Засгийн Газрын хөтөлбөр 2021 – тэтгэлгийн төрлүүд

А төрөл: бүртгэлийн хураамж, байрны төлбөр (их сургуулийн амьдрах

байр- 1 хүнтэй хамт), эрүүл мэндийн даатгал, хувийн хэрэгцээнд зориулан сар бүрийн стипенд ( 2,500- 3,500 юань буюу 350-500 ам.доллар сар бүр).

• B төрлийн тэтгэлэг нь А төрлийн тэтгэлэгтэй үндсэндээ адил гэхдээ сар бүрийн стипендгүй

C төрлийн тэтгэлэг нь хэсэгчилсэн буюу арай бага тэтгэмжтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …