Monthly Archives: August 2020

August, 2020

  • 18 August

    Ж.Мягмар:Цэцэрлэгт хамрагдахгүй тохиолдолд хүүхдээ гэр бүлийн орчинд хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн

    Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цэцэрлэгийн насны хүүхдийн тодорхой хэсэг нь цэцэрлэгт хамрагдахгүй зохицуулалт хийж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? -Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх тодорхой шийдвэрүүд гарч, бэлтгэл ажлууд …

  • 18 August

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-COV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн эрдэмтдийн бүтээсэн  SARS-CoV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа.  Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна. Оношлуур нь вирусын халдварын эсрэг …

  • 18 August

    Цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэгдэхүүнийг улирлаар нь бэлтгээрэй

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх, бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” А/17 дугаар тушаалын 2.4 дэх заалтад “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас хичээлийн жилд бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг тэдэнд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр авах зохицуулалт хийх” тухай заасан. Тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэн 2020-2021 оны хичээлийн жилийн эхний …

  • 18 August

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

    Малч­ид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна. 2020 оны 08 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө …

  • 18 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 29. Ангараг гараг. Үнэг одтой, найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: нэр өнгөСуудал:  Шороо Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг …

  • 17 August

    Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Д.Амарбаясгаланг томиллоо

    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын албаны даргаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Амарбаясгаланг томиллоо. Д.Амарбаясгалан нь сэтгэл зүйч, судлаач, төрийн удирдлагын мэргэжилтэй, төрийн албаны туршлагатай. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар томилогдох хүртлээ бизнесийн салбарт зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, намын анхан, дунд, …

  • 17 August

    Өв соёлын дурсгалыг хүүхэд, залууст танин мэдүүлэх чиглэлээр хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Соёлын сайд С.Чулуун, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Монгол Улс 24 жилийн дараа соёлын асуудал эрхлэх бие даасан  Соёлын яамтай болсонд баяртай байна. Нийслэлээс хэрэгжүүлж буй соёлын чиглэлийн бодлого үйл ажиллагаа, өв соёлыг хамгаалах, …

  • 17 August

    Эрүүл мэндийн салбарт хийгдэх өөрчлөлт, шинэчлэлтийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж ажиллахаа илэрхийлэв

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс-ыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтын эхэнд ноён Хайкенс Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд Хүүхдийн сангаас хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, санал санаачилгыг танилцуулав. НҮБ-ын Хүүхдийн сан өөрийн мандатын хүрээнд …

  • 17 August

    Намууд Нийслэлийн сонгуулийн хороонд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

    Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. АЙМАГ НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН тухай хуулийн дагуу намууд сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ. Тухайлбал Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д. Сумъяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа,  НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат нар Нийслэлийн …

  • 17 August

    Цагаан давааны “Ахуйн хог хаягдал ангилах үйлдвэр”-ийн барилгын ажилтай танилцлаа

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Цагаан давааны “Ахуйн хог хаягдал ангилах үйлдвэр”-ийн барилгын ажил 2019онд эхэлсэн. Энэхүү ажил нь 2021онд бүрэн дуусахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор барилгын ажил хийгдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоо, Барилга хөгжлийн төвийн ерөнхий инженер Энхболд, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга Аригуун, Баянзүрх дүүргийн иргэдийг хурлын …

  • 17 August

    Ш.Анхмаа: “Эрүүл насжилт, настаны эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд” шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж байна

    Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхаа, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Сергей Диордаци болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Геронтологийн Үндэсний төвд аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдтэй онлайн хэлбэрээр зэрэг холбогдож, ахмадуудад үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламжийг сайжруулах ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Монгол Улсын хүн амын 4.2 хувийг 65-аас дээш насны …

  • 17 August

    ОБЕГ:Уурхайн нурангид дарагдсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд гаргалаа

    Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 7 дугаар багт байрлах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж,  тус уурхайн ажилчид болох иргэн Б /19 настай, эрэгтэй/, Х /27 настай, эрэгтэй/ нар шороонд дарагдсан мэдээллийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний 13:00 цагт хүлээн авсан. Тус уурхай нь Хэнтий аймгийн төвөөс зүүн зүгт 70 …

  • 17 August

    Мадридад амны хаалт зүүхийг эсэргүүцсэн цугларалт болжээ

    Ням гаригт Испанийн нийслэл Мадрид хотод хэдэн зуун жагсагчид цугларч, амны хаалт заавал хэрэглэх тухай журмыг болон болон коронавирусын тархалтыг таслан зогсоохтой холбоотой зарим арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагссан байна. Энэ жагсаал нь тус улсын Засгийн газраас гаргасан олон нийтийн дунд тамхи татахыг хориглох зэрэг шинэ хязгаарлалтыг тогтоосноос хоёр хоногийн дараа болсон жагсаал юм. 6 дугаар сарын сүүлчээр тус …

  • 17 August

    Сөүл хотод шашны цугларалт болсоор байна

    Өмнөд Солонгосын эрх баригчид Саран Жил сүмийн удирдагчийг коронавирусын халдварын хорио цээрийн дэглэмийг үл тоомсорлож, тэр дундаа бямба гаригт цугларалт хийхийг зөвшөөрөөгүй байхад засгийн газрын эсрэг томоохон жагсаал зохион байгуулсан гэж буруутгаж байна.  Ням гаригт орон даяар олон нийтийн хязгаарлалтын дүрмийг чангатгасан. Энэхүү үйл явдлыг 2 дугаар сард Дегу хотод болсон шашны цугларалтаас үүдэлтэй хамгийн том дэгдэлттэй холбон тэмдэглэжээ. Мөн Сөүлээс …

  • 17 August

    Сэтгэл зүй: Хандлага

    UGLUU.MN сайт Сэтгэл зүйч Д.Мөнхдэлгэртэй хамтран хүргэдэг “Сэтгэлийн боловсрол” сэтгэл зүйчийн зөвлөгөө мэдээллийн подкастыг хүргэж байна. Сэдэв: Хандлага