Мадридад амны хаалт зүүхийг эсэргүүцсэн цугларалт болжээ

Ням гаригт Испанийн нийслэл Мадрид хотод хэдэн зуун жагсагчид цугларч, амны хаалт заавал хэрэглэх тухай журмыг болон болон коронавирусын тархалтыг таслан зогсоохтой холбоотой зарим арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагссан байна.

Энэ жагсаал нь тус улсын Засгийн газраас гаргасан олон нийтийн дунд тамхи татахыг хориглох зэрэг шинэ хязгаарлалтыг тогтоосноос хоёр хоногийн дараа болсон жагсаал юм.

6 дугаар сарын сүүлчээр тус улсын гурван сарын хорио цээрийн дэглэм зогссон юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд амиа алдсан хүмүүсийн тоо 28,600 гараад байна.

Эх сурвалж: BBC.com

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …