Monthly Archives: August 2020

August, 2020

  • 25 August

    “Бүсгүй цэцэг” үзэсгэлэнгийн нээлт боллоо

    Энэ сарын 18-ны өдөр “Монгол арт галерей”-д “Гоёлог ээжүүд” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Бүсгүй цэцэг” үзэсгэлэнгийн нээлт боллоо.      Тус үзэсгэлэнгийн нээлтэд уригдсан МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “96 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн байгууллага урьд өмнө үндэсний өв соёлоо өвлүүлэн уламжлуулах, Монгол урлаачдынхаа бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор томоохон арга хэмжээ зохион байгуулдаг байсан уламжлалтай.   Өнөөдөр түүний нэгэн адил нас хүйс, ажил мэргэжлийн онцлогоос үл хамааран …

  • 25 August

    Залуучуудын хөгжлийн сарыг “Нэг залуу-нэг санаачилга ” уриан дор тэмдэглэнэ

    Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглагласан. Монгол Улс энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан билээ.Тэгвэл өнөөдөр “Залуучуудын өдөр” тохиож байна. Энэ жилийн хувьд дэлхий дахинд энэ өдрийг “Дэлхийн үйл …

  • 25 August

    Парламентын гишүүд, шүүгчид, прокурорын эсрэг ОХУ-ын авлигатай хийж буй тэмцлийг эрчимжүүлэхийг Европын зөвлөлөөс уриалав

    Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (Group of States Against Corruption, GRECO)-ийн шинжээчид ОХУ-ын авлигатай тэмцэж буй үйл ажиллагаанд зарим нэг ахиц байгаа ч цаашид “хийгдэх шаардлагатай ажлууд байна” хэмээн дүгнэжээ. Цаашид парламентын гишүүд, шүүгчид, прокуроруудын авлигатай тэмцэх шаардлагатай байгааг онцолсон. Хууль тогтоох үйл явцыг ил тод болгох, хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зэрэг нь өөрчлөх эрх гэхээсээ илүүтэй ерөнхий дүрэм болжээ …

  • 25 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын үндэсний олимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт баяр хүргэж, тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн томилогдсонд олзуурхаж байгаагаа илэрхийллээ. МҮОХ-ны удирдлагын зүгээс хорооны үйл ажиллагааг сайжруулах, монгол тамирчдын дэлхийд тавцанд гаргаж буй амжилтын …

  • 25 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 7. Ангараг гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Барилдлага: АрвидахШүтэн барилдлага: МунхрахуйСуудал:  Гал Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 25 August

    Улаанбаатарт бороо орно

    Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо орж, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна. 2020 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. …

  • 24 August

    ГБХЗХГ: “MNB-Гэр бүл суваг”-ийн сувагтай хамтран ажиллана

    Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр “MNB-Гэр бүл суваг”-ийн нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж эхэлсэн билээ. Энэхүү суваг нь гэр бүлийн бүхий л гишүүдийн нийгмийн бүх бүлгийн хэрэгцээнд нийцсэн, амьдралд нь хэрэг болохуйц мэдлэг мэдээлэл, үндэсний хэмжээнд соён гэгээрүүлэх нэвтрүүлэг, контентыг бэлтгэн хүргэдэг юм.    Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, …

  • 24 August

    Зүүн бүсэд баригдаж буй шахмал түлшний үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгалаа

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  Нийслэлийн зүүн бүсэд баригдаж байгаа “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцтай наадмын өмнө танилцаж байсан бол өнгөрөгч амралтын өдөр /2020.08.22/ үүрэг даалгаврын биелэлтээ биечлэн шалгалаа. Шахмал түлшний үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралт, цахилгаан хангамжийн ажлыг зургийн дагуу хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэхийг даалгасан бөгөөд  ашиглалтад орсны дараа үйлдвэр хэвийн ажиллах бүх …

  • 24 August

    М.Энх-Амар: Ардын болон уртын дууг залуу үе, хүүхэд багачууд дуулж сурахад уралдаан ихээхэн түлхэц болж байна

    Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газар,Улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоож, бүх шатны сургууль, цэцэрлэгээс гадна соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаанд хаагаад байсан. Тэгвэл энэ онцгой цаг үед Үндэсний өв соёлоо дээдлэгч Сүлд телевиз “Бүх ард түмний Сүлд караоке-2020” уралдааныг 19 аймаг болон гадаадад амьдарч буй монголчуудынхаа дунд зохион …

  • 24 August

    Г.Батнэмэх:Нийслэлд 38 дотуур байранд 11 мянган гаруй оюутан хүлээн авна

    Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт хамтран оролцож мэдээлэл өгч байна. Өнөөдрийн /2020 оны 8 дугаар сарын 24/ Мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх оролцож дээд боловсролын сургалтын байгууллагын авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Энэ хичээлийн жилд Улсын хэмжээнд …

  • 24 August

    “1000 инженер” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид эх орондоо ирж хос дипломоо гардан авлаа

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад амжилттай суралцсан анхны 51 төгсөгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас дипломоо гардан авлаа. Инженер технологийн чиглэлээр өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт элссэн оюутнууд 2,5 жил Шинжлэх ухаан, технологийн их сургуульд дараагийн 2 жилд нь Япон Улсын Консорциумын …

  • 24 August

    Хятадын Жэнжөү хотод бүрэн автомат жолоодлоготой автобусыг туршиж байна

    Хятадын төв хэсэгт орших Хэнань мужийн нийслэл Жэнжөү хотод автомат жолоодлоготой автобусыг сүүлийн өдрүүдэд туршин ажиллуулж байна. Тус автобус нь олон нийтийн замын хөдөлгөөнд оролцох 5G техлоноги AI ухаалаг удирдлагын системээр тоноглогджээ. Мөн зогсоол бүр нь ухаалаг төхөөрөмжөөр тоноглогдсоны зэрэгцээ бусад машинтай аюулгүйн зайгаа барих, урьдчилан дохио өгөх зэрэг чадамжтай. Замын хөдөлгөөнд оролцож буй бусад машинуудын урсгалд зохицон зорчих нь …

  • 24 August

    Цуврал 4: Алдартнуудын хүүхэд нас VS одоо үе

    Ugluu.mn сайт та бүхэндээ дэлхий дахины алдартай одуудын хүүхэд насны зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Цувралын дөрөв дэх хэсгийг хүлээн авна уу. #61 Lily Collins #62 Demi Moore #63 Lucille Ball #64 Judy Garland #65 Mick Jagger #66 John Lennon #67 Jennifer Lopez #68 David Beckham #69 Jim Carrey #70 Taylor Swift #71 Selena Gomez #72 David Schwimmer #73 Beyonce #74 Elton John #75 Gwyneth Paltrow #76 Avril Lavigne #77 Paris Hilton #78 Kristen Stewart #79 Enrique Iglesias #80 Billie Joe …

  • 24 August

    Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Хориг” ууланд судалгааны баг ажиллана

    Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” уул орчимд археологийн авран хамгаалах судалгаа хийх анги ажиллахаар боллоо. Тус хээрийн судалгаанд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС зэрэг 5 байгууллагын археологич, антропологич, түүхч, угсаатны зүйч, сэргээн засварлагч зэрэг мэргэжлийн судлаачид оролцоно. Энэ дашрамд танилцуулахад, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” …

  • 24 August

    Нийтийн тээврийн парк шинэчлэл хийхийг дэмжлээ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай болон Орон нутгийн зээллэг хийх тухай асуудлыг танилцууллаа. Багахангай дүүргийн Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд Ахмадын өргөөний барилга барихаар тусгасан. Ахмадын өргөө нь …