ГБХЗХГ: “MNB-Гэр бүл суваг”-ийн сувагтай хамтран ажиллана

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр “MNB-Гэр бүл суваг”-ийн нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж эхэлсэн билээ. Энэхүү суваг нь гэр бүлийн бүхий л гишүүдийн нийгмийн бүх бүлгийн хэрэгцээнд нийцсэн, амьдралд нь хэрэг болохуйц мэдлэг мэдээлэл, үндэсний хэмжээнд соён гэгээрүүлэх нэвтрүүлэг, контентыг бэлтгэн хүргэдэг юм.   

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг “MNB-Гэр бүл” сувгийн удирдлагууд болон “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

Уулзалтын үеэр гэр бүл, хүүхэд залуучдын хөгжлийн асуудал нь хувь хүн, гэр бүлийн нууцтай холбоотой эмзэг асуудал учраас олон нийтэд энэ талын мэдээ, мэдээлэл хүргэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв байх. Мөн уламжлалт зан заншлын тухай талууд нэгдсэн ойлголттой байх талаар харилцан ярилцлаа.

Түүнчлэн тус сувгийн бэлтгэн хүргэж буй мэдээ, мэдээлэл контентууд нь ГБХЗХГ-аас эрхлэн   гаргасан арга зүйн гарын авлага, судалгаанууд дээр үндэслэхээс гадна “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын орон нутгуудад хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүнд суурилсан мэдээ, мэдээллээр нэвтрүүлэг бэлтгэж түгээх зэрэг асуудлаар хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж, хамтран ажиллахаар боллоо.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …