Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (Group of States Against Corruption, GRECO)-ийн шинжээчид ОХУ-ын авлигатай тэмцэж буй үйл ажиллагаанд зарим нэг ахиц байгаа ч цаашид “хийгдэх шаардлагатай ажлууд байна” хэмээн дүгнэжээ. Цаашид парламентын гишүүд, шүүгчид, прокуроруудын авлигатай тэмцэх шаардлагатай байгааг онцолсон.
Хууль тогтоох үйл явцыг ил тод болгох, хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зэрэг нь өөрчлөх эрх гэхээсээ илүүтэй ерөнхий дүрэм болжээ гэж үнэлгээний тайланд дурдсан байна.
2017 онд болсон сүүлийн үнэлгээнээс хойш ОХУ нь хэрэгжүүлбэл зохих 22 зөвлөмжийн 9 зөвлөмжийг хэсэгчлэн хэрэгжүүлсэн байна.
Авлигатай тэмцэх улсуудын бүлэгт Европын зөвлөлөөс гадна Беларус, АНУ зэрэг 50 гаруй улс багтдаг байна. Европын зөвлөлд ОХУ, Турк зэрэг 47 улс нэгдсэн. Тус бүлэг ардчилал, хүний эрхийн чиглэлээр зөвлөмжүүд гарган ажилладаг.