Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Батзүү” ХХК-тай хамтран түр хамгаалах байр болон асрамж, халамжийн төвийн 120 гаруй хүүхдүүдэд “NANO UNIFORM 2020” сурагчийн дүрэмт хувцас гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо
. Энэ арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, “Бат Зүү” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунчимэг, “Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг нар оролцлоо.
Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “НҮБ-аас хүүхдэд ээлтэй бизнесийн арван зарчмыг тунхагласан байдаг. Үүний суурь шалтгаан нь аливаа бизнесийг эрхлэхдээ хүүхдэд ээлтэй байх, хүүхэд нэгдүгээрт гэсэн зарчмыг баримталж ажиллахыг уриалга болгодог.
Тэгвэл “Батзүү”ХХК-ийнхан энэхүү уриалгын хүрээнд, нийгмийн хариуцлагаа ухамсарлан эрдэмтэн судлаачидтай хамтарч хүүхдэд ээлтэй нано технологийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж, асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд 100 хувь үнэ төлбөргүй олгож байна. “Бат зүү” ХХК- ийн хамт олонд талархал илэрхийлж байна” гэсэн юм.
Ташрамд мэдээлэхэд “нано” дүрэмт хувцас нь бүх бохирдлыг дүрэмт хувцаснаасаа өөрөө түлхдэг технологиор хийгдсэн. Мөн ургамлын болон шороо тоосыг ч өөрсөө түлхэдэг ажээ. Түүнчэн “Батзүү”ХХК-ийн зүгээс хүүхдийн эрүүл ахуй, өсөлт хөгжил, биесийн хэмжээнд тааруулан хувцас үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү сурагчийн дүрэмт хувцас нь л гэхэд Монгол Улсад эрүүл технологиор хийж байгаа анхны дүрэмт хувцас болж байгаа юм.