Monthly Archives: April 2021

April, 2021

  • 12 April

    Хэнтий аймгийн Дадал суманд “Дэлүүн болдог” нисэх буудал баригдаж эхэллээ

    Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг шинээр барих бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 9-нд шавийг нь тавьснаар эхлүүллээ. Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төр засгийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ 2016 оноос Дадалын нисэх буудлыг шинэчилнэ барих төлөвлөлтийг хийж ирсэн юм. Энэ төлөвлөлт Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж улсын …

  • 12 April

    Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж мөс эрчимтэй хайлж байна. Мөн хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгаа юм. Иймд хаврын шар усны …

  • 12 April

    Цагдаагийн болон бусад албан хаагчдыг иргэдтэй ёс зүйтэй харилцахыг анхааруулав

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах ёстой гэлээ. Мөн гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэл, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалыг цаг тухай бүрд нь хийж, ачаалалтай …

  • 12 April

    Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна

    Өнөөдрөөс эхлэн 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж байгаа. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэлж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -60-аас дээш насны эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах буюу хүний асаргаанд байдаг, гадуур явах боломжгүй өндөр настай, зорилтот бүлгийн иргэдэд вакцинжуулалтыг хийж байгаа. Геронтологийн …

  • 12 April

    НМХГ:Согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна

    Дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-ын 359 улсын ахлах байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 1944, эмийн сан 22 нийт 1966 газарт хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авахуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн …

  • 12 April

    Хүндийн өргөлтийн тамирчид олимпын эрх олгох Азийн АШТ-д оролцоно

    Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. 2020 оны хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Ташкент хот аваад байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон билээ. Токио-2020 олимпын наадмын эрх олгох алтан цуврал тэмцээнд Азийн шилдгүүд бүгд хуран чуулж байна. Учир нь Олон улсын хүндийн өргөлтийн холбоо Токио-2020 …

  • 12 April

    Шадар сайд С.Амарсайхан СХД-ийн шинэ эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шалгалаа

    Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дүүргийн иргэдэд оношлогоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх жишиг Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт өнөөдөр /2021.04.12/ тус эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав. Тус эмнэлэг нь амбулаторийн 27 кабинеттай, хэвтэн …

  • 12 April

    Л.Энхсайхан: 3091 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилсөн

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –“Ковид-19” ямар түвшинд байна вэ гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлэхгүй юу? -Халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Хөл хорио тогтоохоор халдварын тохиолдлын тоо буурахгүй, өмнө нь халдвар авсан хүмүүс гарч ирж байна. Халдвар авсан …

  • 12 April

    Архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэллээ

    УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэлж байна. Дүүрэг бүрд дархлаажуулалтын нэг суурин цэгийг хоёр лайнтай нээж, зөвхөн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй (Эрүүл мэндийн 4-р бүлгийн) иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Зорилтот бүлгийн ахмад настнуудыг дүүрэг тус бүрд байрлах дархлаажуулалтын цэг рүү тээвэрлэхээр нийтийн тээврийн гурван автобусыг …

  • 12 April

    PCR шинжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй

    Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна.  -БГД-ийн 13 дугаар сургууль -СБД-ийн 31 дүгээр сургууль -ЧД-ийн 50 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 12 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатарт 598, орон нутаг 106 халдварын тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 13,591 мянга гаруй шинжилгээ хийхэд 704 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,718 болж байна. 704 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн. 598 нь Улаанбаатар хотод батлагдсан бол 106 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн …

  • 12 April

    “Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын цахим үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран  “ИННОВАЦ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГ тавдугаар сарын 7-8-нд зохион байгуулна.  Тус  үзэсгэлэн нь инновац, технологийн хөгжлийг ашиглан тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах, гадаад, дотоодын шинэлэг санаа,   бүтээлч      шийдлүүдийг      таниулан сурталчлах  замаар инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, эко системийн оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Үзэсгэлэнд оролцогчдыг …

  • 12 April

    60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ

    УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэлж байна. Дүүрэг бүрд дархлаажуулалтын нэг суурин цэгийг хоёр лайнтай нээж, 60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй (Эрүүл мэндийн 4-р бүлгийн) иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Зорилтот бүлгийн ахмад настнуудыг дүүрэг тус бүрд байрлах дархлаажуулалтын цэг рүү тээвэрлэхээр нийтийн тээврийн гурван автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн …

  • 12 April

    Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй

    Улаанбаатар хотын иргэд газар өмчлөх болон газрын төлбөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Өсөхжаргалтай ярилцлаа. -Монгол Улсын иргэн нэг удаа өрхийн хэрэгцээний газраа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд нийслэлийн хэчнээн иргэн газар өмчлөөд байна вэ?-Газар өмчлүүлэх тухай хуулийн 2008 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. …

  • 12 April

    Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр тохиож байна

    Өнөөдөр  Юрий  Гагарины 1961 оны 4 сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн өдөр тохиож байна. Тэрээр 1934 оны 3-р сарын 9-ны өдөр  Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй байлаа.  Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн …