Monthly Archives: May 2021

May, 2021

  • 21 May

    Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдсанаар үндсэн гурван бодлогын асуудалд төвлөрч ажиллана

    “Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, Нийслэлээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд санал нэгдэн дэмжжээ. Мөн зарим аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж, нэгдсэн байна. Өнөөдөр /2021.05.21/ Түр хороо байгуулах тухай тогтоолын төслөө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснийхээ дараа гишүүд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн …

  • 21 May

    Шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы говийн аймгуудад хийх албан томилолт Говьсүмбэр аймгаас эхэллээ. Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан 100 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ байрны нээлтэд Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар оролцож, цар тахлын халдварын үед орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг эхнээс нь шийдвэрлэв. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай …

  • 21 May

    Хосуудын унтах байрлал юуг илэрхийлдэг вэ

    Сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд хосуудын унтаж буй байрлалаар нь тэдний харилцааг тодорхойлж болно гэж мэдэгдсэн байна. 1.”Сүлжмэл” Сэтгэл судлаачид гар хөлөөсөө орооцолдон унтаж байгаа энэ байрлалыг “сүлжмэл” гэж нэрлэжээ. Энэ байрлал шинэхэн хосуудад буй харилцаа дөнгөж эхэлж байгаа, жолоодлогогүй хүсэл тэмүүлэлд автсан хосуудад ажиглагддаг байна. Ийм байрлалаар унтаж байгаа хүмүүст атаархахгүй байхын аргагүй. 2. “Халбага” Араас тэврэх байрлал. Энэ бол …

  • 21 May

    Х.Баттулга: Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан иргэдэд дипломат цол олгох тухай зарлиг гаргалаа. ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛЫГ: Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Гончигийн Ганболд,Гадаад харилцааны сайд асан Лувсанвандангийн Болд нарт олголоо. ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН ЦОЛЫГ: Монгол …

  • 21 May

    Н.Буйдан: 25-40 жил ашигласан, яаралтай шинэчлэх шаардлагатай 131 лифт байна

    “Байцаагчийн нэг өдөр” булангийн энэ удаагийн зочноор МХЕГ-ын барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч Н.Буйдан оролцож байна. -Бүтээн байгуулалтын улиралд өргөх байгууламжийг дүрмийн дагуу ашиглаагүйн улмаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Ийм шалтгаант осол жилд ер нь хэд бүртгэгддэг вэ? -Уул уурхай, барилга, зам тээвэр, эрүүл мэнд зэрэг бүхий л салбар, хувиараа хөдөлмөр …

  • 21 May

    Үрийн төмсний 11 дээжийн найм нь стандартын шаардлага хангажээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/06 тоот удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн МХГ-аас Алтанцөгц, Баяннуур, Сагсай сумдад газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоёр аж ахуйн нэгж, 9 иргэний 81.0 тонн үрийн төмснөөс 11 дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Лабораторийн шинжилгээний дүнгээр үрийн төмс сортын ба тариалалтын чанар техникийн шаардлага MNS0885-2006 стандартын …

  • 21 May

    Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

    Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний нэгдүгээр тогтоолоор баталсан Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн “Гэрээт малчин өрхийг малжуулах, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ”-ний хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Тус арга хэмжээнд хамрагдах гэрээт малчин өрх нь 18-59 насны хөдөлмөрийн чадвартай, хоёроос доошгүй гишүүнтэй, гэр бүлээрээ …

  • 21 May

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 171 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна.  Тус транзит нислэгээр 171 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг “Кентавр”, “Мөнххустай” зочид буудалд тусгаарлана. Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног өнгөрсөн бол гэрээр 7 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. займ на киви кошелек без отказа zaymi-bistro.ru займы …

  • 21 May

    22 цагаас өмнө унтдаг хүүхэд өндөр болдог

    Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн биохэмнэл чухал нөлөөтэй. Шөнийн 21-22 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардаг байна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ. Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт …

  • 21 May

    Хүчтэй салхи, шороон шуурганы улмаас Говь-Алтай аймагт 15 айлын гэр, 12 айлын хашаа нуржээ

    Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Завхан аймгийн нутгаар бороо, нойтон цас орж, салхины хурд ихэнх нутгаар 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с, Говь-Алтай аймгийн нутгаар 28 м/с, зарим үед түр зуур 37 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Хүчтэй салхи, шороон шуурганы улмаас Говь-Алтай аймагт 15 айлын гэр, 12 …

  • 21 May

    Чихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан бас бүдүүн болдог

    Бүх төрлийн чихэрлэг ундаанд агуулагдах үндсэн найрлага нь сахар буюу түргэн задардаг энгийн нүүрс-ус байдаг. 100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг бол 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулна гэсэн үг. Уг нь хүн идээ, ундаагаараа уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм зэрэг шимт бодис авах учиртай. Гэтэл чихэрлэг ундаанд хүний биед тустай шимт бодис байдаггүй. …

  • 21 May

    А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулснаар 49.3 мянган ажил олгогч сар бүр дэвтрийн бичилт, баталгаажилт хийхээ больсон

    Нийгмийн даатгалын шимтгэл болоод Капитал банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгө зэрэг тус салбарыг тойрсон цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай дэлгэрэнгүй ярилцлаа. -Сүүлийн үед нийгмийн даатгалын шимтгэл олон нийтийн дунд бухимдал төрүүлээд байна. Иргэд олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөхгүй юу. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагч ямар хувь хэмжээгээр төлөөд байна. Шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн үү? …

  • 21 May

    Гол, усны осол иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна

    Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүрэгт 18 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 13 хүн амь насаа алдсан байна. Үүний 4 нь хүүхэд байгаа юм.    Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг …

  • 21 May

    0-17 насны хүүхдээс хот хооронд зорчиход ковид-19-ын шинжилгээ хийлгэхийг шаардахгүй

    УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баталлаа. Журмаар зохицуулагдах үйл ажиллагааны талаар УОК-ын гишүүн Ц.Ганзориг, НОК-ын гишүүн Т.Гантөмөр нар мэдээлэл өглөө. Энэ сарын 22-ны өдрийн 06:00 цагаас Өмнөговь, Дорноговь аймгаас бусад аймаг руу чиглэх хот хоорондын бүх төрлийн зорчих хөдөлөөнийг нээж, хэвийн горимд шилжүүлж байна.  Насанд хүрсэн зорчигчид КОВИД-19-ын эсрэг …

  • 21 May

    Зургаан төрлийн үйл ажиллагааг нээж, хэвийн горимд шилжүүлэхээр боллоо

    УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр дараах зургаан төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлэхээр боллоо. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ. Үүнд: – Зах худалдааны төвүүд– Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/– Зочид буудал– Амралтын газар– Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ. Эдгээр газруудыг …