Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/06 тоот удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн МХГ-аас Алтанцөгц, Баяннуур, Сагсай сумдад газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоёр аж ахуйн нэгж, 9 иргэний 81.0 тонн үрийн төмснөөс 11 дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
Лабораторийн шинжилгээний дүнгээр үрийн төмс сортын ба тариалалтын чанар техникийн шаардлага MNS0885-2006 стандартын шаардлага хангасан 8 дээжийн лабораторийн дүнг холбогдох эздэд хүргүүлж, стандартын шаардлага хангаагүй дүнтэй гарсан 3 дээжид улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн хаврын тариалалт эхлэхээс өмнө эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмжийг сумдын Засаг дарга нарт хүргүүллээ.
Энэ жил Баян-Өлгий аймгийн хэмжээнд төмс 324, хүнсний ногоо 154, жимс, жимсгэнэ 95, малын тэжээл 757, нийт 1330 га талбайд тариалалт хийгдэхээр төлөвлөгджээ.