Хүчтэй салхи, шороон шуурганы улмаас Говь-Алтай аймагт 15 айлын гэр, 12 айлын хашаа нуржээ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Завхан аймгийн нутгаар бороо, нойтон цас орж, салхины хурд ихэнх нутгаар 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с, Говь-Алтай аймгийн нутгаар 28 м/с, зарим үед түр зуур 37 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Хүчтэй салхи, шороон шуурганы улмаас Говь-Алтай аймагт 15 айлын гэр, 12 айлын хашаа нурж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг болон 27 орон сууц, байшингийн дээвэр хууларч, 3 орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад ирсэн. Төөрсөн сураггүй болсон, хүн, мал, амьтан өртсөн тохиолдол бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

микрозайм без залога zaymi-bistro.ru деньги онлайн займ на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн кредит на карту круглосуточно credit-n.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …