Monthly Archives: September 2021

September, 2021

  • 23 September

    Б.Батцэцэг: ОХУ, БНХАУ ойрын хугацаанд шатахуун нийлүүлэхээ мэдэгдсэн

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр чуулганаар яригдаж буй асуудал болон шатахууны нийлүүлэлтийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. – Манай улсын хувьд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүн НҮБ-ын чуулганд биечлэн оролцоогүй. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож байгаа нь оролцож байгаа нь ямар ач холбогдолтой вэ? – НҮБ-ын …

  • 23 September

    Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын ажил 40 хувьтай үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Хотын даргын өгсөн үүргийн дагуу “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Даймонд рөүд” ХХК шалгарсан юм. Наймдугаар сарын 15-наас эхэлсэн …

  • 23 September

    Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2020  оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах  тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ үеэр Хотын дарга “Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тогтоолын төслийг хууль, дүрмийн хүрээнд боловсруулан, өргөн мэдүүлж байна. Үүнд Нийслэлийн 2020 оны шуудын төсвийн гүйцэтгэлийг …

  • 23 September

    Баянхонгор аймагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

    Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 23-ны 08:03 цагт газар хөдөллөө. Тодруулбал, газрын гадаргаас 10 километрийн гүнд газар хөдлөлт болсон бөгөөд хүч нь 5.6 магнитуд байжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Баянлиг, Баянговь сумдад болон Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт мэдрэгдсэн. Учирсан хохиролгүй гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. кредит срочно на карту без отказа …

  • 23 September

    Ж.Уранцэцэг: Ажлын хэсгээс олны анхаарлыг татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан 24 хэргийг шүүхэд шилжүүлээд байна

    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэхээр УЕПГ-т ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэгээс тодрууллаа. Юуны түрүүнд Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсэг хэчнээн хэрэг хянаж шийдвэрлэлүүд байна вэ? Монгол Улсын Ерөнхий прокурор энэ оны гуравдугаар сарын …

  • 23 September

    Автобусны буудлуудад хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна

    “Ковид-19” халдварын цар тахалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ хийж байна. Халдварын тархалт нэмэгдэх үеэр буюу дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын 30-ныг хүртэл хийсэн автобусны буудлын хөөстэй угаалга, ариутгалын ажил энэ сарын 1-нээс дахин эхэлсэн юм. …

  • 23 September

    Баянгол дүүрэг ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагч, бэлтгэсэн 12 багш тус бүрт НЭГ сая төгрөгийн батламжийг гардууллаа

    БГД-ийн Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамж болон “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын дундаж оноог ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдааныг зарлаж, 800 оноо авсан төгсөгч болон түүнийг бэлтгэсэн багш нарт тус бүр 1.000.000 төгрөг олгохоор болсон.  Тэгвэл БГД-т 2020-2021 оны хичээлийн жилд нийт 2574 …

  • 23 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа. Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий …

  • 23 September

    Эстони улстай инновац, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэгдэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Цахим үндэстэн болох, төрийн үйлчилгээг цахимжуулахаар “И-Монголиа” систем хөгжүүлэхэд эстонийн тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ чиглэлээр улам идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ …

  • 23 September

    Н.Пүрэвцогт: Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой боллоо

    Төрийн өмчийн 6 их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын нэг нь тус их сургуулиудын суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгох суралцах, боловсролын үйлчилгээ авах юм. Энэхүү ажил хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан МУИС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогттой ярилцлаа. Төрийн өмчийн их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр бусад сургуулиасаа хичээл сонгон судлах боломжтой болж байгаа юм байна. …

  • 23 September

    У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Сүүлийн …

  • 23 September

    ХЭҮК:Хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцох санал хүргүүллээ

    Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд хяналт тавих чиг үүргийн хүрээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах талаар аймгуудын Засаг дарга нарт хүргүүлсэн. Комиссын гишүүний Зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, биелэлтийг хангуулаагүй Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт …

  • 23 September

    У.Хүрэлсүх:Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы даргаар гишүүн улсуудын дэмжлэгийг …

  • 23 September

    ТЦА: Аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй

    Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан. Хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хуульд зааснаар 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2021 …

  • 23 September

    ГХЯ:БНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийллээ

    Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ. БНХАУ-ын Намрын дунд сарын баярын бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, ажилдаа орсон даруйдаа ЭСЯ-ны хүсэлтийг хүлээн авч, эдгээр уулзалтуудыг шуурхай зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд …