Monthly Archives: September 2021

September, 2021

  • 7 September

    Чөлөөт бөх: “Осло-2021″ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид тодорлоо

    Монголын чөлөөт бөхийн холбоо “Осло-2021” насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд” академийн “Champions Camp”-д зохион байгууллаа. Хяналтын барилдаанд оролцсон тамирчид, дасгалжуулагч, шүүгч нар Улсын онцгой комиссын халдвар хамгааллын дэглэмийг чанга сахиж, бүх хүмүүс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан юм. Эрэгтэйчүүдээс 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн залуу …

  • 7 September

    Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 21,373 иргэн байна

    Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 392 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд 21,373 иргэн байна. Үүнээс нийслэлд 39 эмнэлэгт 5570, тусгаарлан ажиглах 5 байранд 184 иргэн, орон нутагт 348 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 15,619 иргэн байгаа юм. Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 839 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. взять займ онлайн …

  • 7 September

    Ховд голд урсаж байсан автомашинтай таван иргэнийг аврагчид эсэн мэнд гаргажээ

    Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Баянзүрх” 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Мухарын ам” гэдэг газраас Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан 5 зорчигчтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл “Ховд голын усанд осолдсон байна” гэсэн дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 05-нд ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал …

  • 7 September

    СЕХ:Найман нам, хоёр эвсэл, хоёр бие даагч нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ хүргүүлээд байна

    Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 2021 оны 9 дүгээр сарын 06-нд /18:00 цагийн байдлаар/ хүлээн авлаа. Энэ удаагийн сонгуульд оролцохоор Үнэн ба Зөв нам, Монгол ардын нам, Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, Дэлхийн монголчууд нам, Иргэний …

  • 7 September

    С.Өлзийбаяр: Төрийн өмчит компани байгаль, экологийг хамгаалахын эсрэг нэхэмжлэл гаргасанд гайхаж байна

    Төрийн өмчит “Мон-Атом” ХХК компани “Өглөөний сонин”-оос 100 сая төгрөг нэхэмжилсэн талаар МСНЭ, салбарын эрдэмтэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл /2021.09.06/ мэдээлэл хийлээ. Сэтгүүлч С.Өлзийбаяр “Өглөөний сонин”-ы “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буланд 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэл хэвлүүлжээ. Уг нийтлэлтэй холбогдуулан “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани …

  • 6 September

    Налайх дүүргийн 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид Налайх, Багахангай дүүргийн боловсролын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж байна. Налайх дүүрэгт ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байгаа бөгөөд энэ хичээлийн жилд улсын төсвөөр 274 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 70 хувьд хүрчээ. Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улсын төсвийн …

  • 6 September

    “Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” нь энэ жилээс цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation -2021” болон өргөжиж, энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн “Women in ICT FORUM” болон дотоодын эмэгтэйчүүдийн  “Women in Digital Nation” хэлэлцүүлэг тус, тус зохион байгуулагдах аж. Тодруулбал, мэдээллийн …

  • 6 September

    Үндэсний хэмжээний хоёр дахь том цэцэрлэгт хүрээлэн Баянзүрх дүүрэгт байгуулагдана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжлээ. Нийслэлчүүдийн хэрэгцээ шаардлага, ая тухтай орчинд амарч зугаалах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Олон Улсын цэцэрлэгт хүрээлэн ” байгуулах төслийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 300 га талбайг хамрах бөгөөд усан оргилуур, цөөрөм, амрах сандал, хүүхдийн тоглоомын …

  • 6 September

    Соёлын яам:Соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй жишиг хөтөлбөр боловсруулна

    Соёлын сайд Ч.Номин “Монгол нүүдэлчин” жуулчны баазын үйл ажиллагаатай танилцаж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй нүүдлийн соёл зан заншил дээр тулгуурласан соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй хөтөлбөр загварчлалыг гаргахаар ярилцлаа. Монголбанк, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хийсэн судалгаагаар Монгол Улсад ирж буй жуулчдын ихэнх нь Монголын уламжлалт зан заншил, соёл, байгальд татагдан ирдэг бөгөөд соёлын аялал жуулчлалын нэгдсэн бодлогогүйн улмаас жуулчны баазууд өөр, …

  • 6 September

    Есдүгээр сарын өрнийн зурхай

    ХОНЬ Есдүгээр сарын эхний өдрүүдэд хэд хэдэн бэрхшээлтэй тулгарч магадгүй. Та өөрийгөө арчаагүй, хэрэггүй хүн мэтээр мэдэрч болно. Гэхдээ хонь хэзээд босдог гэдгийг санах хэрэгтэй. Та энэ үеийн эрч хүчийг өөрт ашигтайгаар зарцуулах боломжтой. Карьераа аажмаар, тогтвортой өсгөх болно. Тэвчээр, тайван байдлаа алдахгүй байхыг зөвлөж байна. Ажлын хэмнэлд бухимдах нь танд ямар ч сайн зүйл авчрахгүй. Зүгээр л ажлаа хий, …

  • 6 September

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Фантастик” продакшиныг дэмжиж ажиллахаа мэдэгдэв

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг кино урлагийн салбарт амжилттай яваа “Фантастик” продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа. Уг уран бүтээлч залуус “37-р точка”, “Зүрхний хилэн”, “Маш нууц” зэрэг түүхэн уран сайхны киногоороо олон нийтээс өндөр үнэлгээ аваад байгаа. Тэд дэлхийн стандартад нийцсэн, олон улсад өрсөлдөхүйц хэмжээний уран бүтээл хийх хүсэл зорилготой бөгөөд дараагийн шинэхэн, түүхэн киноны төслийн ажилдаа ороод явж байна. …

  • 6 September

    Паралимп:16 дахь удаагийн наадамд 4403 тамирчин оролцсон нь дээд амжилт болж бүртгэгдлээ

    Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам Япон улсын нийслэл Токио хотноо 13 өдөр үргэлжилж, өчигдөр хөшгөө хаалаа. Монголчууд энэ наадамд спортын зургаан төрлөөр 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар 59-р байрт (Ази тивдээ 15-д) жагссан билээ. Ингээд паралимпын наадамтай холбоотой онцлох тоон үзүүлэлтийг хүргэе. 2 спорт Тамирчид спортын 22 төрөлд медальтнаа тодруулсан. Бадминтон, таеквондогийн төрөл наадмын хөтөлбөрт анх …

  • 6 September

    Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эрчимжүүлнэ

    Монгол Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлан гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой шинэтгэл эхлэх эрх зүйн боломж нээгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Шүүхийн тухай …

  • 6 September

    Багануур дүүрэгт Насан туршийн боловсролын төв ашиглалтад орлоо

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж, боловсролын салбарын багш, ажилтнуудтай уулзлаа. Багануур дүүрэгт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Насан туршийн боловсролын төвийн шинэ барилгыг өнөөдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг …

  • 6 September

    COVID-19” халдварын улмаас сүүлд ЭЕШ өгсөн шалгуулагчид батламж хуудсаа энэ сарын 6-9-ний өдрүүдэд БҮТ-өөс авна

    2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид есдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд шалгалтад хамрагдлаа гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Уг шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байлаа. Есдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 06-09-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авна. быстрый …