Monthly Archives: September 2021

September, 2021

  • 14 September

    ​Үндэсний шилдэг 50 багш тодорлоо

    Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сан хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш шалгаруулалт амжилттай явагдаж, нэгдүгээр шатны шалгаруулалтын ялагч, Үндэсний шилдэг 50 багш тодорлоо. Энэхүү шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг Дэлхийн шилдэг багш …

  • 14 September

    Л.Оюун-Эрдэнэ: “Оролцоо” төсөлд хамрагдсан залуусыг ажил, орлоготой болгоход анхаарна

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, ажил эрхлэх хүсэл сонирхлыг нь бий болгож, …

  • 14 September

    “Ирээдүйн эзэд-2021” аянаар гадаадад тэтгэлэгтэй сурах боломжуудыг танилцуулна

    Хувь хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараа нээн илрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар судалгаа, мэдээлэлтэй байх нь залуучуудын хувьд хамгийн чухал юм. Иймээс НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын …

  • 14 September

    Д.Ганзориг: Цэргийн алба хаагчид, ажилтнуудынхаа эрүүл мэндийн байдалд байнгын хяналт, тавих нэн шаардлагатай байна

    ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахимаар холбогдож, цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Энэ ажиллагаанд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр нар байлцав. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг үгийнхээ эхэнд “Удахгүй Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалт эхэлнэ. Энэхүү цугларалтын бэлтгэлийг …

  • 14 September

    НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны есдүгээр сарын 19-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа. Энэ удаагийн тохирлын …

  • 14 September

    Дэлхийн үсчин, гоо засалчдын тэмцээнд амжилттай оролцсон шилдгүүд шагналаа гардан авлаа

    ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүс Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан 2020 оны үсчин, гоо засалчдын “Ганцаарчилсан Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээний аваргуудыг хүлээн авч, дэлхийн цом, өргөмжлөлийг гардууллаа. Мөн энэ үеэр ахуйн үйлчилгээний салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй, сэтгэл зүтгэл гарган ажилласан Дэлхийн үсчин гоо засалчдын холбооны анхдагч санаачлагчдын мэргэжлийн …

  • 14 September

    С.Амарсайхан:Хөл хорио тогтоохгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулах бодлогыг Засгийн газар, УОК-оос баримталж байгаа

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, тулгамдсан асуудалтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд Корона вирусийн 10945 тохиолдол батлагдсанаас 7808 нь эмчлэгджээ. Өнөөдрийн байдлаар 2894 иргэн хөнгөн хэлбэрээр оношлогдож гэрээр эмчлүүлж байна. Вакцинжуулалтын хувьд 1 дүгээр тунд нийт хүн …

  • 14 September

    Гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ойрын хугацааны 15 зорилтын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагт шилжүүлэх юм. Тэрхүү зорилтын хүрээнд зорчигч олонтой, ачаалал ихтэй гурван чиглэлд автобус уртасгасан цагаар иргэдэд үйлчилж эхэллээ. Тодруулбал, есдүгээр сарын 3-наас эхлэн Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр гэсэн гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж …

  • 14 September

    Чөлөөт бөх:Б.Болортуяа ОСЛО-2021 ДАШТ-д барилдахаар болов

    Монголын чөлөөт бөхийн холбоо аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д оролцох баг тамирчдаа эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад бүх жинд 10-аад хоногийн өмнө Батсүмбэрт болсон “Сорилго” тэмцээнээс сонгосон. Тэгвэл 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа, “Сорилго”-д энэ жинд түрүүлсэн цэргийн дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нарын халз барилдаан өнөөдөр “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт боллоо. …

  • 14 September

    Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ  сарын 13-ны өдрийн байдлаар Орхон голын адаг, Улз голын нийт уртын дагууд, Туул гол Лүн сум, Балж гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Орхон, Идэр, Байдраг, Онги, Улз, Хэрлэн, Онон, Чонохарайх зэрэг голууд үерийн түвшинг 5-80 см давсан байдалтай байна.   Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн  Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-50 см даван …

  • 14 September

    “Брэнд бүтээсэн бүсгүйчүүд” цувралын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид түр хамгаалах байраар үйлчлүүлдэг бяцхан үрсэд бэлэг илгээлээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр нь хүчирхийлэлд өртсөн болон төрөөс зайлшгүй хамгааллын үйлчилгээ авах шаардлагатай хүүхдүүдэд хүүхэд хамгааллын тусгайлсан хариу үйлчилгээ үзүүлдэг. UZEG.INFO сайтын санаачилгаар өрхийн болон үндэсний үйлдвэрлэгчдийг онцолдог “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД” цувралын оролцогчид нэгдэж, нийгэмд гэрэл түгээхээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд …

  • 14 September

    Ирэх сард хийгдэх нислэгийн хуваарь

    Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх аравдугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Энэ сард нийт 37 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Гадаадаас ирэх иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгчдэд шууд хандана. займ онлайн заявка credit-n.ru взять займ на банковскую карту

  • 14 September

    Цагаан жийнсийг хэрхэн зохицуулж өмсөх вэ?

    Бүсгүйчүүдийн өмсөх дуртай загваруудын нэг бол яах аргагүй цагаан жийнс билээ. Уг загварыг бусад хувцастай хэрхэн зохицуулж энгийн, чөлөөт, ажил хэрэгч гэх мэт өөр өөр дүр төрхүүдийг бүрдүүлэх талаар зөвлөгөөг хүргэе. 1. ТОЛГОЙНООС ХӨЛ ХҮРТЭЛ ЦАЙВАР ӨНГӨӨР ХОСЛУУЛАХ Цагаан, сувдан цагаан, цайвар бэйж зэрэг ижил төстэй өнгөнүүдийг хооронд нь уусгаж хослуулснаар нь маш амархнаар дэгжин дүр төрхийг бүрдүүлэх боломжтой. Тухайлбал, зуны улиралд цагаан …

  • 14 September

    Д. Энхбат: Цахим шилжилт хийснээр дотоодын нийт бүтээгдэхүүн тав дахин өсөх боломжтой

    Цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation 2021” энэ сарын 17-19-ний өдөр болох гэж байна. Урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээг хамарч, олон улсын шинжтэй зохион байгуулагдах тус арга хэмжээнд үндэсний 100 гаруй байгууллага оролцож, дижиталчлалын эрин үетэй хэрхэн хөл нийлүүлж буйгаа, улс орны алс хэтийн хөгжлийн зураглал, төлөвлөгөөтэй дэлгэн үзүүлэх юм. Үүнтэй холбогдуулан цахим шилжилт, технологийн дэвшлээр салбартаа …

  • 14 September

    Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8217 тн хүнсний ногоо хураан авчээ. Цар тахал болон цаг агаарын нөхцөл байдлаас …