Monthly Archives: September 2021

September, 2021

  • 2 September

    Таеквондочид дагах тулаанд ялалт байгууллаа

    Паралимпийн наадмын эмэгтэйчүүдийн таеквондогийн 49 кг-д өрсөлдөж буй ОУХМ Х.Энхтуяа дагах тулаанд Мароккогийн С.Эс-Саббарыг 37:21-ээр яллаа. Ингэснээр тэрбээр дагах тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болов. Дэлхийн аварга цолтой тэрбээр 18.00 цагаас ээлжит тулаанаа хийнэ. Өрсөлдөгч нь хараахан тодроогүй байгаа энэ тулаанд ялалт байгуулбал цааш хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алваресийг 33:11-ээр хожиж, дагах …

  • 2 September

    Нийслэлийн 9 дүүрэг, нэгдсэн үйлчилгээний 6 төвөөс гадаад паспорттай холбоотой бүх үйлчилгээг иргэд авах боломжтой

    Нийслэлийн 9 дүүрэг, нэгдсэн үйлчилгээний 6 төвөөс гадаад паспорттай холбоотой бүх үйлчилгээг иргэд авах боломжтой. Өөрөөр хэлбэл өөрт ойрхон цэгээсээ гадаад паспортаа захиалга болон бусад үйлчилгээг авах юм. Мөн “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ шинэчлэн тогтоох тухай” тогтоол гарч, энэ оны 7-р сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Тухайлбал анх удаа гадаад паспорт авч байгаа бол 12500 төгрөг төлөх юм. Шинээр авч …

  • 2 September

    Үндэсний хамгийн шилдэг стартап компанийг шалгаруулна

    Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдийн шинэ технологийг олон нийтэд танилцуулах зорилгоор “Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн” -ийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр White Rock центрт зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд оролцох хүсэлтэй стартап компаниуд https://digitalnation.mn/#section-register орж, стартап тэмцээн …

  • 2 September

    Хүүхдүүдийнхээ цахим орчны хэрэглээнд анхаарал хандуулъя

    Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос “ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР СУДАЛГААНЫ ТАЙЛАН-нд дурдсанаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх нь буюу 80 орчим хувь нь 10-14 насандаа интернет ашиглаж эхэлдэг хэдий ч өдөрт цахим орчинд өнгөрөөдөг дундаж хугацаа 4 цаг байгаа нь олон улсад байх ёстой гэж үздэг хугацаанаас хоёр дахин их байна. Тодруулбал, Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдүүдийн …

  • 2 September

    Я.Эрдэнэсайхан:Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндэсний үйлдвэрлэлийнхээ борлуулалтад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна

    Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас бэлгийн багцын талаар тодрууллаа.   -Гадаадын зочид, төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэгч нарынхаа бүтээгдэхүүнийг багц болгон бэлэглэж байя гэдэг санаачилгыг гаргасан байсан. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар энэ талаар ярилцсан байсан. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадны зочид, төлөөлөгч нарт зориулж бэлэг өгөх шаардлага гардаг. Монгол …

  • 2 September

    ХХААХҮЯ:Ургац хураалтад 13 аймгаас 7308 ажлын байрны захиалга ирээд байна

    Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад буй. Өнөөдрийн байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлсэн байна. Ургацаа бүрэн хурааж авах уриалгад нэгдэж, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй …

  • 2 September

    Ази тивийн оюутны аварга шалгаруулах 2021 оны шатрын онлайн тэмцээн болно

    Азийн оюутны спортын холбоо, Индонезийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын 2021 оны онлайн III тэмцээнийг энэ сарын 2-12-нд Индонезийн Гунадарма хотноос удирдан зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Малайз, Монгол, Оман, Саудын Араб, Сингапур, Шриланка, Тайланд, АНЭУ зэрэг 13 улсын эрэгтэй 50, эмэгтэй 41 шатарчин оролцохоор боллоо. …

  • 2 September

    Ч.Номин: “Хос бичигтэн яам” болохыг зорьж байна

    Соёлын яамнаас 2021 онд “Хос бичигтэн яам” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан өчигдөр /2021.09.01/нээлтээ хийлээ. “Хос бичигтэн яам” арга хэмжээг нээж Соёлын сайд Ч.Номин:Монголчууд бид эрт цагаасаа үндэсний бичгээрээ төрийн үйл хэрэг, шинжлэх ухааны бүтээлүүдийг туурвиж ирсэн түүхтэй. Монгол хэл соёлоо дээдлэн, үндэсний бичгээрээ цаашид төрийн албан хэргээ хөтлөх нь бидний үүрэг юм. Тиймээс үндэсний бичгээ сурч …

  • 2 September

    ААОБГ:Үерийн усанд боогдсон 380 малыг нүүлгэн шилжүүллээ

    Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойд тамир, Урд тамир гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурын усны түвшин наймдугаар сард хоногт 1-2 см нэмэгдэж, олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 40-90 см ахиу түвшинд байсан. Тухайлбал, 2021 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Хар усан тохой гэдэг …

  • 1 September

    What Is Asexuality? With Pictures

    Content What Does Asexuality Mean? 8​a Individual Doesn’t Turn Out To Be Asexual As A Result Of They Have Been Rejected Sexually The Intercourse, Lies, And Videotape Of Cancer Cells What Occurs When The Particular Person Youre Dating Is Asexual, And Also You Arent? The remainder of the guide “gracefully explores the struggle with emerging adulthood and the difficult line …

  • 1 September

    С.Амарсайхан: Цар тахлын энэ цаг үед цэцэрлэг, сургуулийн эмч нарын үүрэг оролцоог нэмэгдүүлнэ

    2021-2022 оны хичээлийн жил танхимын болон цахим сургалт хосолсон хэлбэрээр эхэлж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109, 119 дүгээр сургууль болон Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллаж, сургалтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж буйтай танилцлаа. Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл …

  • 1 September

    С.Мөнгөнцэцэг: Биднээс түрээс авахгүй байгаа болохоор ногоогоо хямд зарахыг хичээж байгаа

    Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хотын дарга “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах 24 байршлыг баталсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 25 байршилд долоон аймгийн 191 ногоочин үзэсгэлэн худалдаанд оролцож …

  • 1 September

    Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр хариуцлагатай байвал бид хүүхдүүдийнхээ хичээл сургалтыг тасалдуулахгүй явуулах боломж бүрдэнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа. Тэрбээр багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлээд “Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна. Энэ бол хэзээ ч үл нөхөгдөх хохирол. Танхимын сургалтын үйл ажиллагааг эхлүүлснээр хөдөлгөөний …

  • 1 September

    Фото:2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэллээ

    2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Хэдий цар тахалтай үе ч гэлээ хүүхэд багачууд маань танхим, цахим сургалт хосолсон байдлаар хичээллэхээр болсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургууль үйл ажиллагаагаа явуулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд 341.500 сурагч сургуульд хамрагдах тооцоо гарснаас 38.842 сурагч нэгдүгээр ангид элсэж байна. “Ковид 19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сандал хоорондын …

  • 1 September

    Нийслэлийн 29 сургуулийн чиглэлд 37 автобус сурагчдад үйлчилнэ

    Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орж байна. 2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль,  хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу  12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болжээ. Их тойрууд байршилтай сургуулиудын хувьд хүүхдээ …